solongonews
Хүний тархины нууц
2016-11-29 11:27
Эрэгтэй эмэгтэй хүний тархи адил бус

Хүний тархины хүндийн жин: Хүний тархины дундаж жин 1400 грамм орчим. Эрэгтэй хүний тархины дундаж жин 1375.3 грамм, харин эмэгтэй хүний тархи 1305 грамм байдаг. 
Баруун тархи зураг дүрс, орон зай, дуу хөгжим, өнгийг шийдвэрлэдэг. Зүүн тархи нь үг яриа, цэг тэмдэг, уншиж бичих, анализ бодлого хийхийг шийдвэрлэдэг. Баруун тархи зүүн биеийг захирч, зүүн тархи баруун биеийг захирдаг. 

Зүүн талын тархи логикийг шийддэг бол баруун тархи сэтгэлгээний сэтгэцийг шийдвэрлэдэг. 
Хүйс ялгааны зөрүү: Эрэгтэйчүүдийн баруун тархи илүү давуу талтай, сонсох ба үзэх, тэмтрэх мэдрэмж нь сэргэг. Эмэгтэйчүүдийн зүүн тархи давуу талтай, ярьж илтгэх ба ойлгон хүлээн авах чадвар сайн.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнгол монгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл