solongonews
100 залуус технологийн шагнал хүртэв
2020-10-20 09:42
100 залуус технологийн шагнал хүртлээ.

    Жэжян мужийн Вэньжөүд 10-р сарын 18-нд болсон 2020 оны дэлхийн залуу шинжлэх ухаантны дээд хэмжээний уулзалтад Хятадын залуучуудын шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах 16 дахь удаагийн ёслол болов. Хятадын шинжлэх ухааны 100 залуус энэхүү шагналыг хүртэж, 10 хүн Хятадын залуу шинжлэх ухаантны тусгай шагнал хүртлээ.

Шагнал хүртсэн шинжлэх ухааны 100 залуус суурь судалгаа, инженерийн шинжлэх ухаан, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх, судалгааны үр дүнг хэрэгжүүлэх тал дээр дорвитой амжилт гаргажээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын залуучуудын шинжлэх ухааны шагнал хүртсэн 1600 гаруй хүний дотроос 171 хүн академичаар сонгогдож, ихэнх хүн нь их дээд сургууль, шинжлэх ухаан судалгааны байгууллага, том оврын аж ахуйн нэгж, нам засгийн байгууллага, олон улсын байгууллагын чухал удирдах албан тушаалд ажиллаж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёл, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл