Хятад, АНУ цаг уурын өөрчлөлтийн талаар зөвлөлдөх уулзалт Шанхай хотод болов
2021-04-18 20:35
БНХАУ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа, АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри нар Шанхай хотод 2021 оны 04-р сарын 15-17-ны өдрүүдэд хэлэлцээр хийлээ.
Хоёр тал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагаа, удирдагчдын уур амьсгалын дээд хэмжээний уулзалт гэх зэрэг асуудлаар ил тод, гүнзгий, бүтээлч харилцаа холбоо өрнүүлж, эерэг ахиц дэвшил гаргав. Улмаар уур амьсгалын хямралыг шийдвэрлэх талаар хамтарсан мэдэгдэлд хүрч, Хятад, АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны сувгийг дахин эхлүүлсэн байна.
Хоёр тал харилцах холбоо, яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, бодлогын арга хэмжээг бэхжүүлэх, ногоон ба бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийг дэмжих, хөгжиж буй орнуудын эрчим хүч, бага нүүрстөрөгчийн хөгжлийг дэмжих зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/n1/2021/0418/c1004-32080872.html
Дэлгэрэнгүй үзэх
