Оны эхний гурван улирлын гадаад худалдааны импорт, экспортын тоон мэдээллийг Гаалийн ерөнхий газраас саяхан гаргалаа. 2023 оны эхний 9 сард Хятадын гадаад худалдаа олон сорилт давж, импорт экспортын хэмжээ 30.8 их наяд юань хүрч цар хүрээгээ тэлжээ. Үүнээс экспорт 17.6 их наяд юань болж 0.6 хувь нэмэгдсэн байна. Харин импорт 13.2 их наяд юань болж 1.2 хувиар буурчээ.
Хятадын эдийн засагт гадаад, дотоод олон хүчин зүйл сорилт болж байна. Эдийн засгаа тогтворжуулах макро бодлого хэрэгжүүлснээр Хятадын эдийн засаг ерөнхийдөө сэргэх хандлагатай байна. Тайлант хугацаанд Хятадын гадаад худалдааны 597 мянган аж ахуйн нэгж ашигтай ажиллажээ. Үүнд хувийн хэвшлийн брендын тоо 2020 онд 0.7 хувь байсан бол эдүгээ өссөөр 22.7 хувь болж, Хятад улс зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй брендын бүтээгч орон болж хөгжиж байгааг харж болно.
Найм, есдүгээр сард цахилгаан барааны импорт экспорт сэргэж, цахилгаан автомашины экспорт нэмэгдсэн байна. Ялангуяа гар утасны экспорт өмнөх саруудаас 124.9 хувь, компьютер 8.3 хувиар өссөн байна.
Хувийн хэвшил олон жилийн турш хэрэглээний барааны экспортод голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэдний бүтээгдэхүүн дотоодын хэрэглэгчдэд хүрээд зогсохгүй олон улсын зах зээлд чанартай, үнэ хямд боломжтой бараа гаргаснаар гадаад худалдааны голлох хүч болсон юм. Гадаад худалдаа эрхлэгч хувийн хэвшлийн 51.18 хувь ашигтай ажиллажээ. Тэд импорт экспорт эрхлэгчдийн 85.7 хувийг эзэлж байна.
Хятад улс дэлхийн хамгийн том зах зээлийн хувьд 14 жил дараалж дэлхийд хоёрт орох импортлогч орон болжээ. Толгойн засал, гар цаг, эм эмнэлгийн бараа, түүхий нефть, байгалийн хий, төмрийн хүдэр, нисэх онгоцны эд ангийг их хэмжээгээр импортолж байна. Оны эхний гурван улиралд Хятад улс 171 улс, газар нутагтай хижиг шалгах гаалийн харилцаа тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх олон улсын хамтын ажиллагааны 400 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Тайлант хугацаанд /эхний гурван улирал/ "Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулагч орнуудтай өрнүүлсэн импорт, экспортын хэмжээ 14.32 их наяд юань болж, нийт импорт экспортын тал хувийг эзэлжээ. Ялангуяа шинээр хөгжиж буй орнуудтай хийсэн зах зээлийн худалдаа түргэн нэмэгдэж байна. Хятад Европын галт тэрэг европын 25 улсын 200 гаруй хотод хүрч гадаад худалдааг дорвитой урагшлуулж байна.
