solongonews
Хятад улсын хотуудын агаарын чанар сайтай өдрүүдийн тоо нэмэгдсээр байна
2022-06-20 10:39
Хятад улсын хотуудын агаарын чанар сайтай өдрүүдийн тоо нэмэгдсээр байна

    Хятадын Экологи, байгаль орчны яамнаас энэ оны 01-р сараас 05-р сар хүртэлх Хятад улсын хэмжээний агаарын чанарын үзүүлэлтийг зарлаж, Хятад улсын хотуудын агаарын чанар сайн өдрүүдийн эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэж мэдэгдлээ. 

Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл, Хятадын 339 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо хэмжээ 85.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 пунктээр өссөн байна, PM2.5-ийн дундаж агууламж 35 микрограмм/куб байсан нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буурсан байна.

    Бээжин-Тяньжин-Хэбэй болон түүний ойролцоо бүс нутгийн агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо хэмжээ 66.8 хувь болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 пунктээр өссөн байна, PM2.5-ийн агууламж 51 микрограмм/куб байсан нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурсан байна. Озоны дундаж агууламж 162 микрограмм/куб байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5 хувиар өссөн байна.1-р сараас 5-р саруудад Бээжингийн агаарын чанар сайтай өдрүүдийн эзлэх хувь 81.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 13.3 пунктээр өссөн байна, PM2.5-ийн агууламж 33 микрограмм/куб байсан нь өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар буурсан байна. 

Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн 41 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо хэмжээ 80.8 хувь болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.0 пунктээр буурсан. РМ2.5-ийн агууламж 38 микрограмм/куб байсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна. Озоны дундаж агууламж 156 микрограмм/куб байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.9 хувиар өссөн байна.

Фэнвэйгийн тэгш тал дахь 11 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо хэмжээ 61.8 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.5 пунктээр буурсан. PM2.5-ийн агууламж 56 микрограмм/куб буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн. Озоны дундаж  агууламж 151 микрограмм/куб болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн байна.

Гол болох 168 хотын дотор Хайкөү, Лхас, Жөүшань зэрэг 20 хотын агаарын чанар харьцангуй сайн, Шяньян, Ши-Ань, Өрөмч зэрэг 20 хотын агаарын чанар харьцангуй муу байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл