2018 оны Шилийнгол аймгийн эрийн гурван наадмын манлай шалгаруулах уралдаан, Авга хошууны VIII удаагийн хар адууны соёлын найр 07 дугаар сарын 20-ны өдөр Авга хошууны Бэлгүүдэй сууринд эхэллээ.

Уламжлалт спортын төрөл болсон эрийн гурван наадмаа уламжлан хөгжүүлж, ӨМӨЗО-ы дөрвөн нэртэй адууны нэг болсон Авга хар адууны соёлоо сурталчилж, нутаг орныхоо соёлын алдарт брэндийг бүтээж, соёл аялал жуулчлалын уялдаатай хөгжлийг ахиулахад тус наадмын зорилго оршиж байна.

Энэ удаагийн наадамд эрийн гурван наадам, ажнай хүлгийн шалгаруулалт, эмнэг сургах, морь уургалах зэрэг баялаг агуулгыг хамруулж, Шилийнгол аймгийн арван гурван хошуу, шянь, хот орны наадамчид болон тамирчид оролцжээ.
Наадам 07 дугаар сарын 20-иос 07 дугаар сарын 22-ны өдрийг болтол зохион байгуулагдана.




