Хятадын улсын IV удаагийн нүүдэл мал аж ахуй, соёл иргэншил аялал жуулчлалын наадам 7 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийж, бүх төрлийн үйл ажиллагаа дэс дараатай зохион байгуулагдаж, бүтэн жилийн турш үргэлжлэх юм.

Энэ жилийн наадам нь “Гол талбай, гурван салбар талбай, бүх орон нутгийн хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа өрнүүлэх” сэдвийн хүрээнд болж, нийт 101 төрлийн соёл, тамир, аялал жуулчлал, дөрвөн үзэсгэлэнт цэгтэй болно. 7 дугаар сарын 15-17-ний өдрүүдэд соёл аялал жуулчлалын наадмын нээлтийн ёслол, Дархан Муумянган холбоот хошууны 27 удаагийн наадмын их хурал болно. 8 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд Мандал боомтын салбар талбайд гурав дахь удаагийн Мандал-Ханги хилийн боомтын соёл иргэншлийн аялал жуулчлалын наадам, 2016 оны Хятад, Монголын машины хээрийн уралдаан болон “Түмэн газрын цайны зам” Хятад, Монгол, Оросын хил дамнасан хувийн машинаараа аялах үйл ажиллагаа болно. 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан Муумянган холбоот хошууны Мянган суурингийн салбар талбайд V удаагийн Хасарын тахилгын соёлын наадам болон Хасарын тахилгын ёслол болно. Мөн Хятад улс тунхагласан баярын амралтын хугацаанд II удаагийн “Дархан Муумянган” цомын нэрэмжит Өвөр монгол бөхийн тэмцээн болно.
