Чүн Ян баяр нь жил бүрийн билгийн улирлын 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиодог Хятадын уламжлалт баярын нэг юм. Хятадын эртний сурвалж бичиг “Зурхай ном”-д “6”-ийн тоог билэг тоо, “9”-ийн тоог арга тоогоор үздэг бөгөөд 09-р сарын 09-ний өдөр нь хос “9” тохиодог учир ийнхүү нэрлэсэн аж.

Чүн Ян баярыг тэмдэглэхдээ зугаалах, ууланд авирах, удвал цэцэг сонирхох, удвал цэцгийн архи амсах зэрэг романтик байдлаар өнгөрүүлдэг байна.
Чүн Ян баяр буюу хос 9 нь Хятад хэлний “Жюй Жюй” (Өнө үүрд) гэх үгтэй дуудлага ижил бөгөөд дан тооны хамгийн их тоо учир урт насалж удаан жаргах бэлгэдэлтэй байдаг ажээ.
Хятад улс 1989 оноос жил бүрийн 09-р сарын 09-ний өдрийг ахмадуудын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд ахмадуудаа хүндэтгэн хайрлан тусалдаг баяр наадам болсон байна. Сүүлийн үед Чүн Ян баяраар Хятадын албан байгууллага, нийгэмлэгээс тэтгэвэрт гарсан ахмадуудын аяллыг зохион байгуулдаг болжээ. Үүний зэрэгцээ залуу үеийнхэн ахмадуудын хамт хөдөө салхинд гарах эсвэл ахмад бууралдаа зориулан амттай сайхан хоол хүнс бэлтгэх уламжлалтай болсон байна.
