Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах газраас, Хятад улс ядууралтай тэмцэх ажлын 3 жилийн хугацаанд амжилтад хүрч, 2018 онд 13.86 сая иргэнийг ядуурлаас гаргасан байна.
2013-2018 он хүртэл Хятад улс 6 жил дараалан 10 сая иргэнийг ядуурлаас гаргаж чадсан байна. Энэхүү 6 жилийн турш Хятад улс 82.39 сая иргэнийг ядуурлаас гаргаж, ядуурал 10.2 хувиас 1.7 хувь болж буурчээ. 2018 онд зүүн бүс нутгийн 9 муж хотын жилийн санхүүгийн дэмжлэг нь17.7 тэрбум юаньд хүрсэн бол 4.8 тэрбум юанийн нийгмийн тусламжийн сангаар 1.44 сая ядуу иргэнийг ажилтай болгосон байна.
2019 онд ядууралтай тэмцэх ажлыг илүү сайн хийж, “Энэ онд 10 саяас дээш иргэнийг ядуурлаас гаргаж, 300 орчим шянийг ядуурлаас ангижруулна” хэмээн Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах газрын эрхлэгч Лю Юүнфү ярив.
