01 сарын 08-нд, Беларусийн эдийн засгийн яам сайтаараа дамжуулан мэдэгдэл хийж, Хятад, Беларусийн хамтын ажиллагааны хамгийн чухал төсөл болох Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк Беларусийн нутаг дахь эдийн засгийн анхны онцгой бүс болсон хэмээн тэмдэглэжээ.
Мэдээнд, 2018 оны 12-р сард гарын үсэг зурсан Беларусийн ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Хятад, Беларусийн аж үйлдвэрийн паркт эдийн засгийн онцгой бүсийн статус олгосон юм. Евро-Азийн эдийн засгийн холбооны гаалийн тухай хуулийн дагуу, Беларусийн хилд зөвхөнхоёр эдийн засгийн онцгой бүс байгуулж болох юм байна.
Онцгой бүсийн статустай болсон Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк Евро-Азийн эдийн засгийн холбооны гаалийн тухай хуулийн хүрээнд, гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт, ложистик, үйлдвэрлэл зэрэг салбарын үйл явцыг хялбарчлах, татвар хураамжийг бууруулж, хөнгөлөлт эдлэх эрх олгоно гэж мэдээнд тэмдэглэжээ. Беларусийн нийслэл Минск хотын захад орших Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк 91.5 ам дөрвөлжин километр талбайтай, Нэг бүс нэг зам санаачилгад оролцох Беларусийнчухал төсөл юм. 2018 онд Хятад, Беларусийн аж үйлдвэрийн паркт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 22-оос нэмэгдээд 41-д хүрсэн бөгөөд төслийн хөрөнгө оруулалт 1 тэрбум гаруй ам долларт хүрэх төлөвтэй байна.
Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк эдийн засгийн анхны онцгой бүс болов
2019-01-09 22:08
Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк эдийн засгийн анхны онцгой бүс болов
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
