solongonews
Хятадын дээд шүүх онлайнаар гомдол мэдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна
2020-02-18 20:53
Хятадын дээд шүүх онлайнаар гомдол мэдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

    Саяхан дээд шүүх “Шинэ төрлийн "COVID-19"-С сэргийлж, хянах хугацаанд онлайнаар гомдол мэдүүлэх ажлыг эрчимжүүлж, дүрэмжүүлэх тухай” ажлын мэдэгдэл нийтэлсэн байна. Мэдэгдэлд онлайнаар гомдол мэдүүлэх холбогдох дүрэм тогтоолыг тодорхой тайлбарлаж, бүх шатны шүүхийн онлайнаар хэрэг нээх, зохицуулах, гэрч баримт солилцох, таслан шүүх үйл ажиллагааг удирдаж, дүрэмжүүлж, халдварт өвчнөөс сэргийлж, хянах хугацаанд иргэдийн эрх зүйн шаардлагыг үр дүнтэй хангах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Мэдэгдэлд шат бүрийн шүүхүүд гомдол мэдүүлэгч талуудын хуулийн дагуу онлайнаар гомдол мэдүүлэх үйл ажиллагааг идэвхтэй удирдаж, онлайнаар гомдол мэдүүлэх явц, дүрэм журмыг боловсронгуй болгож, нарийвчилсан, ойлгомжтой, ашиглахад хялбар онлайн гомдол мэдүүлэх ажиллагааны гарын авлага боловсруулахыг шаардлага тавьсан байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл