Египетийн эрүүл мэнд хүн амын яамны сайд Хара Заед 02-ны орой хэлэхдээ, Египет Хятадын үндэсний эмийн корпорацын \Синофарм\ үйлдвэрлэсэн шинэ коронавирусний вакциныг яаралтай хэрэглэхийг албан ёсоор батлан зөвшөөрлөө гэжээ.
Хара Заед Египетийн телевизт ярилцлага өгч хэлэхдээ, Египетийн эм бэлдмэлийг удирдах газар 03-нд холбогдох албаны талын зөвшөөрлийг Эрүүл мэндийн яаманд хүргэж өгнө. Зөвшөөрлийг 02-нд өгсөн. Хятадын вакцины аюулгүй чанар болон үр ашигтай чанар нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан гэжээ.
Египетийн Эрүүл мэндийн яам 03-нд нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, тус улсад 02-ны өдөр шинээр 1407 тохиолдол бүртгэгдэж, нийт 140 мянга 878 тохиолдол бүртгэгдэж, шинээр 654 хүн илааршиж, нийт 113 мянган 480 хүн эдгэрч, шинээр 54 хүн нас барж, нийт 7741 хүн нас баржээ.
