Хятадын Сансар судлалын үндэсний газрын мэдээлснээр, Бээжингийн цагаар 09-р сарын 20-ны 23:00 Ангараг гарагт тандалт судалгаа хийх нислэгийн хяналт шалгалтын багийн удирдлагатайгаар “Тяньвэнь-1” тандагч аппарат дөрвөн 120N хөдөлгүүрээ 20 секунд ажиллуулж, хоёр дахь удаа тойрог замаа амжилттай сольсон бөгөөд 120N хөдөлгүүрийн бодит чадавхыг амжилттай туршсан байна.
Одоогоор “Тяньвэнь-1” аппарат тойрог замд 60 хоног аялж, дэлхийн бөмбөрцгөөс 19 сая километрийн зайд хүрсэн болохоор тэрээр ердөө бараг 160 орчим сая километрийн нислэг хийн байж Ангараг гарагт хүрэх боломжтой юм. Өнөөгийн байдлаар тандагч аппаратын систем, газар дээрх хяналт хэмжилт, холбооны төв, станцууд бүгд хэвийн ажиглалт хийж байна.
