solongonews
Хятадын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байна
2022-04-22 11:57
Хятадын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байна.

Аж үйлдвэрийн тогтвортой сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, супер том дотоодын зах зээл, дотоодын эрэлт хэрэгцээний хүчирхэг чадавх, асар их давуу тал, нөөц боломж бүхий технологийн шинэчлэл зэрэг нь Хятадын эдийн засгийн хүчтэй уян хатан байдлыг дэмжиж, итгэлийг нэмэгдүүлж байна.

Хятад улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй, эдийн засгийн тогтвортой сэргэлтийн хандлага өөрчлөгдөөгүй, хөгжлийн асар их чадавх, хангалттай уян хатан байдал, өргөн орон зайн шинж чанар ч өөрчлөгдөөгүй.

Саяхан, Хятадын эдийн засгийн эхний улирлын тайлан нийтлэв. Урьдчилсан тооцоогоор, эхний улиралд ДНБ 27017.8 тэрбум юань болж, зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өсөж, 2021 оны 04-р улирлын өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Гол макро үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд хэвээр байна. Үүний дотор ХҮИ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж, нэг хүнд ногдох үндэсний орлого өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн, хотын ажилгүйдлийн улсын дундаж судалгаа 5.5 хувь болж, бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 9415.1 тэрбум юаньд хүрэн, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өссөн байна. Зууны харилцан уялдаатай, давхацсан өөрчлөлт, цар тахалтай нүүр тулж, Ши Жиньпин даргын Намын Төв Хорооны удирдлагаар бүх орон нутаг, хэлтэс нь цар тахлаас урьдчилан сэргийлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг зохицуулан сэргээн, хөгжүүлэх хандлага үргэлжилсээр байж, эдийн засаг бүхэлдээ хэвийн ажиллаж байна. Эхний улиралд эдийн засаг тогтвортой нээгдэж , Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай, асар их нөөц бололцоотой, урт хугацааны хөгжлийн үндэс нь өөрчлөгдөөгүй гэдгийг дахин нотоллоо.

Оны эхэн үеийн тайлангаас Хятадын эдийн засгийн чиг хандлагыг харахад итгэл дүүрэн байна. Энэ он гарснаас хойш олон улсын байдал улам ээдрээтэй, хүндэрч, дотоодын цар тахал ч олон удаа өргөн тархсан мөртөө ойр ойрхон тохиолдож, эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэв. Бид дарамтыг даван туулж, тогтвортой өсөлтийг илүү тэргүүлэх байр сууринд тавьж, макро эдийн засгийн зах зээлийг бүхэлд нь тогтворжуулан, эдийн засгийг боломжийн хэмжээнд тогтоож чадсан байна. Үүний зэрэгцээ чанартай бүтээн байгуулалтад шинэ эргэлт гарч, эхний улиралд тогтоосон хэмжээнээс давсан үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар өсөн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийн нэмүү өртөг 14.2 хувиар өссөн ба мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ. Одоогийн байдлаар тогтвортой аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, супер том дотоодын зах зээл, дотоодын эрэлт хэрэгцээний хүчирхэг чадавх, асар их давуу тал ба боломж бүхий технологийн шинэчлэл зэрэг нь Хятадын эдийн засгийн хүчтэй уян хатан байдлыг хамтдаа дэмжиж, итгэлийг бэхжүүлсэн байна.

Эдийн засгийн ерөнхий уян хатан байдал нь аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, найдвартай байдалд илэрдэг. Нийлүүлэлтийн баталгаатай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг ахиулах, Хятадын үйлдвэрлэлийг тогтворжуулах нь эрсдэл, сорилтыг даван туулах чухал арга хэмжээ бөгөөд урт хугацаанд анхаарч, бүтээн байгуулалтад санаачилга гаргах чухал арга хэрэгсэл болсон юм. Өнгөрсөн жилээс эхлэн үндэсний хэмжээний үйлдвэрлэлийн инновацийн төвийг тохижуулан барьж байгуулж, аж үйлдвэрийн баазын шинэчлэх төслийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн гол хэлхээ бэхжүүлэн тусгай арга хэмжээ авсан байна. Эхний улиралд хөдөө аж ахуйн (тариалангийн аж үйлдвэр) нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсөж, зах зээлийн нийлүүлэлт хангалттай, нүүрсний олборлолт өндөр, тогтвортой үргэлжилж, үнэ тогтвортой буурав. Цар тахалд нэрвэгдсэн зарим ханган нийлүүлэлтийн сүлжээ сүүлийн үед удаашралтай байна. Төвөөс эхлээд орон нутгийн засаг захиргааг хүртэл “Ард түмний амьжиргааг дэмжих, ачаа тээвэр, эргэлтэд оруулах үйлдвэрлэлийг дэмжих” талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Эдийн засгийн ерөнхий дасан зохицох чадвар хүчтэй байгаа нь зах зээлийн асар их чадавх болон дотоодын эрэлтээс харагдаж байна. Эхний улиралд хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын харьцаа өмнөх оны мөн үеийнхээс 0.04-өөр буурч, оршин суугчдын нэг хүнд ногдох үндэсний хэрэглээний зардал 6393 юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өсөж, хэрэглээг дэмжих асар их боломж байсаар байна. Улсын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (тариаланчдыг оролцуулалгүйгээр) өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсөж , үүнээс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 19.0 хувиар өсөж, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 15.6 хувиар өссөн байна. Үр ашигтай, стандартчилагдсан, шударга өрсөлдөөн, үндэсний нэгдсэн том зах зээлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, үйлдвэрлэл, хуваарилалт, эргэлт, хэрэглээний бүх холбоосыг нээж, үндэсний эдийн засгийн эргэлтийг жигдрүүлэн, үр ашигтай хөрөнгө оруулалтыг идэвхтэй өргөжүүлж, бодлогыг цогцоор нь хэрэгжүүлнэ. Дотоодын эрэлт нь эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүч болох юм.

Эхний улиралд шинжлэх ухаан, технологийн шинэчлэл шинэ эрч хүчээ авч, мэдээллийн үйлчилгээний салбар болон шинжлэх ухаан, технологийн ололтыг өөрчлөх үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт тус тус 21.3 хувь ба 19.0 хувиар нэмэгдэж, шинэ эрчим хүчний машин, нарны зай, аж үйлдвэрийн роботууд 140.8 хувь, 24.3хувь ба 10.2 хувиар өссөн байна.

Хэцүү үед л илүү зоригтой байдаг, тууштай байх үед л үнэ цэнэтэй байдаг. Хэцүү байх тусам бид итгэлээ бэхжүүлж, шаргуу ажиллах ёстой. Хятад улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй, эдийн засгийн тогтвортой сэргэлтийн хандлага өөрчлөгдөөгүй, хөгжлийн асар их нөөц боломж, хангалттай уян хатан байдал, өргөн орон зайн шинж чанар өөрчлөгдөөгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг уялдуулж, тогтвортой ахиц дэвшил гарган, тогтвортой байдлыг хангаснаар бид дотоод, гадаад эрсдэл, сорилтыг даван туулж, хүлээгдэж буй зорилтоо биелүүлэн, бодитой алхам хийх нь гарцаагүй юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл