solongonews
ӨМӨЗО-ы хүмүүнлэгийн тусламжийн бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо
2018-08-22 19:27
“Нэг бүс нэг зам”-ын санаачилгын дагуу “Энэрэл хайр дугуйн аялал” болон зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд зориулсан ”Тэнгэрийн аялал”, ”Гэрэлт аялал” хүмүүнлэгийн тусламжийн Монгол дахь үйл ажиллагааны гарын үсэг зурах арга хэмжээ 08-р сарын 06-ны өдөр Эрээн хотод боллоо.

        50 гаруй дугуйчид боомтоор гарч, "Нэг бүс нэг зам"-ын хил дагуух орнуудад хүмүүнлэгийн тусламж, онцгой байдлын тусламж, гамшгийн яаралтай тусламж үзүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах аж.

        Улаан Загалмайн Нийгэмлэг болон Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн Зүүн Азийн бүс нутгийн төлөөлөгчийн газрын Бээжин дэх албаны гамшгийн менежментийн менежер Барам, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Болормаа, Хятад улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн Намын хэсгийн орлогч нарийн бичгийн дарга, Хятад улсын Улаан Загалмайн Сангийн дарга Гө Чанжян, Хятад улсын Улаан Загалмайн Сангийн байнгын орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөфэн, ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч, Улаан Загалмайн дарга Ө Ян Шяохүй, Эрээн хотын дэд нарийн бичгийн дарга, Эрээн хотын дарга Люө Жипин, Эрээн хотын байнгын хорооны байнгын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга Ян Жиньрүй, орлогч хотын дарга Лай Шянхуа нар гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

        ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэгийн Намын нарийн бичгийн дарга Яа Фан нээлтийн ёслолыг даргалжээ.

        Энэхүү “Энэрэл хайр дугуйн аялал”-ыг Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Улаан Хавирган Сар Нийгэмлэг, Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгээс санаачилж, Хятадын Улаан Загалмайн сангаас хэрэгжүүлж буй олон улсын төсөл бөгөөд одоогоор АСЕАН, Төв Ази, Европ зэрэг 16 оронд хэрэгжээд байна.

        Энэ оны 07-р сард Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зохион байгуулсан 100 унадаг дугуй хандивлах анхны үйл ажиллагаа Улаанбаатар хотноо амжилттай болж, гамшгийн аюулыг бууруулах талаар авсан арга хэмжээ нь олон нийтийн анхааралд хүрчээ.

         Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон ӨМӨЗО-ы нээлттэй харилцах стратегийн бодлого, Хятад, Монголын нөхөрсөг харилцааг илүү ахиулахын тулд ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэг нь Монгол Улс дахь “Нэг бүс нэг зам GUANG MING аяллаа” эхлүүлжээ. Мөн төсөл хэрэгжиж эхэлсний дараа ӨМӨЗО-ы эмнэлгийн багынхан таван жил дараалан Монгол Улсад очиж, нүдний болор цайх эмгэгтэй 100 өвчтөнд үнэгүй төлбөргүй мэс засал хийхээр болсон байна.

        Үүний зэрэгцээ ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэгээс “Тэнгэрийн элч-төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд”-д туслах төсөл хэрэгжүүлсэн байна.

        Эрээн боомт нь Хятадаас Монгол Улсад хандуулсан хамгийн томоохон боомт бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын чухал хот төдийгүй эртнээс Монгол Улстай харилцаа холбоо нягт билээ. 2017 онд Эрээн боомт Монголын талтай нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зуржээ. Хоёр талын хэлэлцээрийн дагуу талуудын эм эмнэлгийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг сайжруулж, Засгийн газраас “Нэг бүс нэг зам GUANG MING аяллаа” эхлүүлж, Монгол Улсын Дорноговь аймгийн 11 хүүхдүүдийн нүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.

        Улаан Загалмайн Нийгэмлэг болон Улаан Хавирган Сар Нийгэмлэг, Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг хамтран “Энэрэл хайр дугуйн аяллын төсөл”-ийн гурван талын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Мөн Хятад, Монгол хоёр орны Улаан Загалмайн Нийгэмлэг “Нэг бүс нэг зам GUANG MING аялал” хүмүүнлэгийн тусламжийн төсөлд гарын үсэг зурж, “GUANG MING аялал” “Эрүүл сэтгэц” Монгол Улс дахь эм эмнэлгийн багийн аяллын далбааг гардуулсан байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл