solongonews
Ханжөү дэх уулзалт
2016-09-03 10:01
Ханжөү хотноо нээгдэх гэж буй ”Их 20”-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалт дэлхийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө гаргахын зэрэгцээ хямралыг зохицуулдаг байсан бол урт хугацааны туршид засаж удирдах үүрэг гүйцэтгэх боллоо.

        Энэ удаагийн дээд уулзалтыг Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, хамгийн гол амьжиргааны хүч бүхий эдийн засгийн цогцын хувиар анх удаа зохион байгуулж байгаа юм. Хятад улс Ханжөүд болох энэ удаагийн дээд уулзалтыг бүхий л хүчээ дайчлан зохион байгуулж, өмнөх туршлагаа батлахын зэрэгцээ амьжиргааны чадвар, ой ухаанаа дайчлан, үнэнч сэтгэлээ харуулна.Дэлхийн эдийн засагт мөн буурай, тогтворгүй байдал нэмэгдсээр буй нөхцөл байдалд энэ удаагийн дээд уулзалт дэлхийн эдийн засгийг сэргээх тал дээр чухал үүрэг гүйцэтгэж, дээд түвшний төлөвлөгөө гаргана гэж талууд хүсэн хүлээж байна.

        "Их 20"-ийн бүлгийн Ханжөү дэх дээд уулзалт "Шинийг зохион бүтээсэн, амьжиргааны хүч бүхий харилцан уялдаатай, багтаамжтай дэлхийн эдийн засгийг буй болгоё" уриан дор болж, урт хугацааны үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна. Энгийн үед шинэ асуудал, шинэ зөрчлийг хэрхэн зохицуулах арга замыг хайж судална. Дээд уулзалтын гол уриан дор талууд "Бодлогоо зохицуулж, хөгжлийн хэлбэрийг шинэчлэх" , "Дэлхийн эдийн засаг, банк санхүүг өндөр үр ашгаар сэргээх ", "Олон улсын хүчирхэг худалдаа хөрөнгө оруулалт", "Багтаамжтай уялдаатай хөгжих", "Дэлхийн эдийн засагт нөлөөлөх бусад гол асуудлууд" зэрэг чухал сэдвүүдийг авч хэлэлцэнэ. Эдгээр сэдвүүд одоогийн асуудлыг хөндсөн бөгөөд ирээдүйн асуудлыг зохицуулах зорилготой, хөгжлийн хөдөлгөх хүч болон удирдах сайжруулах зохион байгуулалтын аргыг судалж, голчлон хөгжлийн асуудлыг хөндсөн байна. 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл