Хятад-АСЕАН-ны яармаг бол нэгдсэн ойлголтыг төвлөрүүлэн хөгжилд тус дөхөм үзүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг олох индэр, хоёр талын гадаад хамтын ажиллагаа, гадаадад нээлттэй байх чухал үүд хаалга юм. Хятад-АСЕАН-ны энэхүү яармаг олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн харилцан холболт, аж үйлдвэрийн парк бүс зэрэг чухал чухал салбарууд дахь хамтын ажиллагааг онцолж, Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн шат ахихад тус дэм үзүүлж, Хятад-АСЕАН-ны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ хөдөлгүүрийг бий болгож байна гэж хэлсэн байна.

Холбогдох тоо баримтаас үзвэл Хятад-АСЕАН яриа хэлэлцээрийн харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр талын худалдааны хэмжээ найман тэрбум ам.доллар байсан нь нэмэгдээд 472 тэрбум 200 сая ам.долларт хүрчээ. Энэ нь ойролцоогоор 61 дахин өссөн үзүүлэлт бөгөөд жил бүрийн өсөлтийн хурд 18.5 хувьд хүрснийг харуулж байна. Хятад улс бол АСЕАН-ны худалдааны хамгийн том түнш, АСЕАН бол Хятадын худалдааны гурав дахь том түнш юм.
