Зургаадугаар сарын 01-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр нэг том хүн хүүхдүүд өсөн торниход анхаарал тавьсаар ирсэн юм. Тэр том хүн маань Хятадын хүүхэд багачуудад баярын мэнд дэвшүүлсэн байна. Тэрээр хэчнээн ажил ихтэй байсан ч заавал цаг зав гаргаж хүүхдүүдтэй хамт байдаг билээ. Спортын талбай, хичээлийн танхим, хичээлийн гаднах үйл ажиллагааны явцад гадаа дотор хаа сайгүй энэ том хүний маань ул мөр үлдсэн байдаг. Энэ том найз маань бол Ши Жиньпин дарга болно.
Ши Жиньпин улсын дарга, мөн хүүхдийн аав юм. Тэрээр ажлын өрөөндөө охинтойгоо авахуулсан гэрэл зургийг тавьсан байдаг. Гэрэл зураг дээр аав нь дугуй унаж охиноо сундлан аялж байдаг юм.
Ши Жиньпин охинтойгоо хэрхэн элэгсэг дотно харьцдаг талаар түүний гэргийн Пэн Ли-Юань ярихдаа, охин маань аавтайгаа их адилхан, аавтайгаа их ойр дотно байдаг. Надтай байхдаа дүрсгүйтдэг ч аавтайгаа байхдаа их ухаантай байдаг гэжээ.
Том найз Ши Жиньпин хүүхдүүдтэй их хувьтай байдаг. 2014 онд тэрээр Фү Жөүгийн цэргийн тойргийн хороололд ирж тэндэхийн арван хэдэн бяцхан найзтай элэгсэг дотно ярилцаж байсан юм. Уг арга хэмжээ дууссаны дараа 7 настай Зөү Рүйнин өдрийн тэмдэглэлдээ, Ши Жиньпин өвөө их бүрэг ичимтгий зантай юм аа гэж бичиж үлдээжээ.
2014 онд Австралийн Тасмани мужийн бага сургуулийн 16 сурагч Хятад улсын дарга Ши Жиньпин болон гэргий Пэн Ли-Юаньд захидал бичиж, тухай нутгийнхаа амьтан ургамал болон үзэсгэлэнт газруудыг танилцуулж, өхөөрдөм хөөрхөн үсгээр Ши Жиньпин болон түүний гэргийг нутагтаа айлчлахыг урьсан байна. Энэ захидлаас болж Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань үнэхээр нутагт нь айлчилсан байна. Үүнийг тэд зүүдлээ ч гүй байсан юм.
Түүний дараахан эдгээр бяцхан найз нар тухай мужийнхаа Ши Жиньпин болон түүний гэргийн Пэн Ли-Юаньд зориулсан угтах ёслолд уригдан оролцсон юм.
Тахлын дараа Ши Жиньпин дарга хичээл сургалтаа сэргээж буй байдалд анхаарал тавьж байсан юм. 2020 оны 04-р сарын 21-нд тэрээр Шаньши мужид ажиллахдаа тухайн нутгийн нэгэн бага сургуульд очиж хүүхдүүдийн сурлага амьдралтай танилцаж, тэднийг спортоор илүү их хичээллэхийг урамшуулсан юм.
