solongonews
Хятадын иргэн Жан Бө дэлхийг тойрох хоёр дахь удаагийн нислэгээ АНУ-ын Чикаго хотоос эхлүүлжээ
2019-04-03 21:27
Хятадын иргэн Жан Бө дэлхийг тойрох хоёр дахь удаагийн нислэгээ АНУ-ын Чикаго хотоос эхлүүлжээ.

Хятадын 57 настай иргэн дэлхийг тойрох хоёр дахь удаагийн нислэгээ АНУ-ын Чикаго хотоос эхлүүлжээ.

“Diamond DA42” загварын нисэх онгоцоор Чикаго хотоос хөдөлсөн Жан Бө Канадын нутаг дэвсгэрт нэвтэрч, Умард туйлын цагираг болон Девисийн хоолойгоор дамжин Гренланд, Исландад хүрэхээр төлөвлөжээ.

Дараа нь тэрбээр Европт хүрч, тэндээсээ Турк, Казахстан, Орос, Хятад гэсэн маршрутаар нисэх аж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын зүүн хойд нутаг болон Берингийн хоолойгоор дайран өнгөрч, Чикаго хотын зүг нисэх төлөвлөгөө гаргажээ.

Түүний энэ удаагийн нислэг өмнөхөөсөө илүү том сорилт болж байгааг Жан Бө дурдсан байна. Нийт 23 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх энэхүү аялал товлосон ёсоор бол хоёр сар үргэлжлэх төлөвтэй байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл