
Өнөөдөр буюу 12-р сарын 4-ний өдөр бол Дундад улсын анхны үндсэн хууль батлагдсан өдөр. Энэ өдрийг тэмдэглэх болсон нь уг хууль Дундадын улс төрийн амьдралд эзлэх байр суурь улам дээшилж буйг харуулж байгаа юм.
Үндсэн хууль нь Дундадын улс орноо удирдан чиглүүлэх гол хууль төдийгүй, хуулийн хамгийн дээд, нэр хүндтэй эрх зүйн акт юм. Үндсэн хуулийг бүрэн хэрэгжүүлэх нь хуулийн дагуу улс орноо удирдан чиглүүлж, социалист хуулийн засаглалтай улс орон байгуулах явдал юм.
Намын 18-р их хурлын 4-р бүгд хурлаас жил бүрийн 12-р сарын 4-ний өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр баталсан нь "ДКН-ын хуулийн дагуу улс орноо удирдан чиглүүлэх талаарх чухал шийдвэр" болсон юм.
