solongonews
Сурган хүмүүжлийн яам: их дээд сургуулийг хөдөө тосгоныг хөгжилд үйлчлэхэд чиглүүлнэ
2019-06-13 16:12
Сурган хүмүүжлийн яам: их дээд сургуулийг хөдөө тосгоныг хөгжилд үйлчлэхэд чиглүүлнэ.

Хятад улсын Сурган хүмүүжлийн яам энэ сарын 12-ны өдөр Шанши мужийн Янлин Хөдөө аж ахуйн шинэ дээд аж ахуйн үлгэр жишээ оронд хэвлэлийн бага хурал хуралдуулав. Хурлаар “Их дээд сургуулийн хөдөө тосгоныг хөгжүүлэх шинжлэх ухаан технологийн шинийг санаачлах үйл ажиллагааны төлөвлөгөө ( 2018-2022 он)”-ний тухай тайлбар хийв. 

Сурган хүмүүжлийн яамны Шинжлэх ухаан технологийн хэлтсийн дарга Лэй Чаози хэлэхдээ: - Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тогтоосны дараа их дээд сургуулиуд идэвхтэй оролцож, 30 гаруй сургууль хөдөө тосгоныг хөгжүүлэхэд үйлчлэх ажлын төсөл төлөвлөгөөг нэгэнтээ тогтоож, 13 сургууль хөдөө тосгоныг хөгжүүлэхэд зориулалттай дээд сургуулийг байгуулсан.

“Үйл ажиллагааны төсөл”-ийн зорилго нь их дээд сургуулиас хөдөө тосгоныг хөгжүүлэхэд үйлчлэх шинжлэх ухаан технологийн шинэ систем байгуулахыг дэмжиж, таван жилийн хугацаанд их сургуулийн шинжлэх ухаан технологийн шинэ системийн тогтолцоог аажмаар бүрэн төгөлдөр болгож, их дээд сургуулийн шинжлэх ухаан технологи болон боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлнэ. Мөн их дээд сургуулийн хөдөө тосгонд үйлчлэх чанар чансааг дээшлүүлж, хөдөө аж ахуйг ойлгож таних, хөдөө аж ахуйн салбарт дуртай, тариачдын төлөө ажилладаг боловсон хүчний эгнээг бий болгож, их дээд сургуулийг хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогын шинжлэх ухаан технологийн шинийг санаачлах болон технологийн хэрэгцээ хангалтын чухал хүчин болгох, хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогод бат бэх тулгуурлах хүч болон баталгаа хангах зэрэгт оршино.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл