АСЕАН-ы дарга орон Вьетнам 15-нд даргын мэдэгдэл нийтэлж, Хятадын "COVID-19"-тэй тэмцэж байгаа хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд АСЕАН-ы олон орнууд хүчээ нэгтгэж, "COVID-19"-тэй тэмцэхийг уриалжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Хятадын засгийн газар болон ард түмэн мөн тэрчлэн дэлхийн олон орон "COVID-19"-тэй тэмцэж, асар их хүчин чармайлт гаргаж байгааг Вьетнам үнэн сэтгэлээсээ дэмжиж байна. АСЕАН болон Хятад улс, Япон, Өмнөд Солонгос энэ удааны хижгийн халдварыг сэргийлэн хянах талаар хамтын ажиллагаа хийх бөгөөд АСЕАН-ы гишүүн орнууд хоорондын, АСЕАН болон Хятад зэрэг түнш орнууд мөн тэрчлэн ДЭМБ зэрэг олон улсын байгууллага хоорондын мэдээ мэдээлэл, туршлага болон төсөл солилцохыг эрчимжүүлэх болно гэжээ.
Мэдэгдэл, АСЕАН-ы олон орны удирдагчид "COVID-19"-ийн байдалд анхаарлаа нягт хандуулж байгаа бөгөөд АСЕАН-ы хамтын цогц хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нааштай арга хэмжээ авч зохицуулах хэрэгтэй гэжээ.
