Аргамаг хамтлаг нь 2014 онд Гирин мужийн Сун Юань хотын “Мандлаа” урлагийн сургууль, “Мандлаа” соёл зуучийн компаниас үүсгэн байгуулсан язгуур урлагийн хамтлаг юм.
Аргамаг хамтлагийн үүсгэн байгуулагч Саранмандлаа (Өвөр Монгол)
Аргамаг хамтлагийн ахлагч Хангай (Өвөр Монгол)
Дуучин Бадамцэцэг (Шиньжяны Бортал)
Морин хуурч Өргөн (Өвөр Монгол)
Морин хуурч, хөөмийч, Тува шанз хөгжимчин Тунгалаг (Өвөр Монгол)
Товшуурчин, Китарчин, Хөөмийч Мөнгөнбагана (Өвөр Монгол)
Ятгачин Нандин (Өвөр Монгол)
Билгүүн (Монгол Улс)
Морин хуурч Мэргэжилт (Өвөр Монгол)

Миний дуу
Үг : Баян
Ая : Баян
Аргамаг хамтлаг
Тэнгэрийн цаана халуун нөмөр нутаг
Тэртээ холоос зориод буцах сэтгэл минь
Хоймор дүүргэж ачтай буурал аавтай
Хормой дулаахан хайрын бурхан ээжтэй
Миний дуу сэтгэлийн дуу
Мөнхийн хорвоод гэрэлтэй дуу
Миний дуу сэтгэлийн дуу
Хайрын бурхан дуулсан дуу
Хүний газар итгэл тавьсан зориг
Хүслийн жигүүрээ дэлгэн нисэх сэтгэл минь
Дэндүү ижилхэн сэтгэлд ойрхон нөхөдтэй
Даанч хөөрхөн хайрын хань хөвгүүнтэй
Миний дуу сэтгэлийн дуу
Мөнхийн хорвоод гэрэлтэй дуу
Миний дуу сэтгэлийн дуу
Хайрын бурхан дуулсан дуу
Нарлаг дэлхий нар сартай хорвоо
Нэмэр тээсэн гэрэл дүүрэн сэтгэл минь
Нандин учралтай амин холбоо бүхэндээ
Нинжин сэтгэлээр дуугаа өргөж явна да
Миний дуу сэтгэлийн дуу
Мөнхийн хорвоод гэрэлтэй дуу
Миний дуу сэтгэлийн дуу
Хайрын бурхан дуулсан дуу
