solongonews
Хятад, Монгол хоёр талын хамтын ажиллагааны 37 гэрээнд гарын үсэг зуржээ
2017-09-27 12:05
Хятад, Монгол хоёр талын хамтын ажиллагааны 37 гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Хятад, Монголын II удаагийн экспо”-ны Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэлэцээрийн хүрээн дэх чухал үйл ажиллагаа болох “Хятад, Монголын хөрөнгө орууалтын орчин болон чухал төслүүдийн сурталчилгааны хурал” 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөххотод зохион байгуулагдсан байна. Үйл ажиллагаа ""Нэг бүс нэг зам", шинэ коридорын хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх шинэ гараа" сэдвийн эргэн тойронд Хятад, Монголын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монгол Улс, Өвөр Монголын хөрөнгө оруулалтын ашигтай орчинг сурталчлах, Монгол, Өвөр Монголын гол хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, төслийн тухай хэлэлцэх, гадаадын аж ахуйн нэгжүүдийг татаж Монгол, Өвөр Монголд хөрөнгө оруулах зэрэг зорилгоор болсон байна.

Хурлын үеэр эрчим хүч, уул уурхай, зам харилцаа, эм эмнэлэг, аялал жуулчлал, гадаад худалдаа зэрэг олон салбарыг хамарсан Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны нийт 37 төсөлд гарын үсэг зурж, төслийн ерөнхий хөрөнгө оруулалт тус тус 36,42 тэрбум юань, 17,99 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Умардын Мэдээ Мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл