solongonews
Ли Кэчян Мoнгол Улсад айлчилж Ази-Европын тэргүүн нарын хуралд оролцоно
2016-07-11 20:25
Монгол Улсын ерөнхий сайд, ерөнхийлөгчийн урилгаар Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 13-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд тэнд болох Ази-Европын тэргүүн нарын 11 дүгээр хуралд оролцоно.

Хятадын ГХЯ 11-нд тэмдэглэхдээ, ерөнхий сайд Ли Кэчянгийн айлчлал бол Хятадын ерөнхий сайдын 6 жилийн дараа Монгол Улсад хийх айлчлал юм. Айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурах боломжтой байна. 

Үүнээс гадна, ерөнхий сайд Ли Кэчян бас Ази-Европын тэргүүн нарын хуралд шинэ байдалд Ази-Европын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаарх Хятадын талын хүсэл зорилтыг дэлгэрэнгүй танилцуулах болно.

Ерөнхий сйад Ли Кэчян айлчлалын үеэр Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийж хамтдаа сэтгүүлчидтэй уулзана.

Ерөнхий сайд Ли Кэчян мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзаж, Хятадаас Монголд туслан байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг ажиллуулах ёслол зэрэг арга хэмжээнүүдэд оролцоно.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл