
Энэ сарын 12-нд Геннисийн дэлхийн дээд амжилтын компаниас мэдэгдэхдээ, "Шиньхуа тайлбар толь" хоёр төрлөөр Геннисийн амжилт тогтоосон бол дэлхийн "Хамгийн их эрэлт хэрэгцээтэй толь бичиг", "Хамгийн их борлуулалттай ном" боллоо гэжээ.

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дэлхийн хэмжээнд "Шиньхуа тайлбар толь"-ийг 567 сая хувь хэвлэн тараажээ. Энэхүү тайлбар толь нь Хятад улс байгуулагдсанаас хойших орчин үеийн хятад хэлний анхны тайлбар толь бөгөөд Худалдааны хэвлэлийн хорооноос энэхүү толь бичгийг хэвлүүжээ.

Мөн өдөр Геннисийн дэлхийн амжилтын компани Лондонд байрлах төв байрандаа гэрчилгээ гардуулах ёслол зохион байгуулав. Геннисийн дэлхийн амжилтын компанийн дэд захирал хэлэхдээ: - Өнгөрсөн жил бид энэ хоёр төрлийн амжилтын төлөө их хэмжээний мэдээлэл цуглуулж, дүгнэлт хийж, хянах ажлыг хийсэн. Энэхүү толь бичиг 500 сая гаруй хувиар борлогдоно гэдэг нь гайхалтай амжилт юм. Иймээс хятад хэлний сургалтыг түгээн дэлгэрүүлэх талаар үзүүлсэн чухал хувь нэмэр хэчнээн их байгааг эндээс харж болох юм гэжээ.
