solongonews
Ван Чишань Нидерландад айлчилж байна
2019-05-31 16:07
Нидерландын ерөнхий сайд Марк Руттегийн урилгаар Хятад улсын даргын орлогч Ван Чишань 28-аас 30-нд Нидерландад айлчилж, Уильям Александр хаан, ерөнхий сайд Марк Рутте нартай уулзжээ.

Ван Чишань эн тэргүүн Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулаад: Сүүлийн жилүүдэд Хятад, Нидерланд хоёр орон төрийн тэргүүн нарын тогтоосон зөв чиглэл, зарчмыг гуйвшгүй хэрэгжүүлж, хоёр талт харилцаа эрчтэй хөгжин, өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр соёл, хөгжлийн өөр үе шатандаа байгаа улс орнууд ч хамтдаа хөгжиж болно гэдгийг нотолж чадлаа. Хятадын тал Нидерландын талыг Бүс ба замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг урьж байна. Нидерландын тал цаашид Хятадын аж ахуйн нэгжүүдэд эрх тэгш, шударга, ялгаваргүй бизнесийн орчин бүрдүүлж өгч, Хятад, Нидерландын нээлттэй, үр дүнтэй иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцааг хамтдаа хөгжүүлэхийг хүсэж байна. Эдийн засгийн даяаршил бол түүхэн зайлшгүй шаардлага, Хятадын тал эрх тэгш зөвшилцлийг уриалж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтаар хөгжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уильям Александр хаан: Нидерландын тал хоёр орны харилцааг чухалчилж, хоёр талт харилцаан сүүлийн жилүүдийн хөгжилд сэтгэл хангалуун байна. Хятадын хөгжил дэлхийн энх тайван, хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Улс орнууд өөрийнхөө асуудлыг сайтар шийдвэрлэхийн зэрэгцээ хамтдаа хичээн зүтгэж сорилт шалгалтыг давах ёстой. Нидерланд, Хятадын харилцаа болон Европ, Хятадын харилцаа улам хөгжиж, шат ахихыг Нидерландын тал хүсэж байна гэжээ.
Марк Руттетэй уулзах үеэр Ван Чишан: Миний энэ айлчлал харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ойлголцоо гүнзгийрүүлэн, хоёр орны төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үр дүнг эрчтэй хэрэгжүүлэхийн төлөө юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд зиндааны харилцаа нэмэгдэж, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр ашиг ихтэй, нийгэм, соёлын харилцаа гүнзгийрч, хамтран ажиллаж, хамтдаа хөгжин, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж байна. Бид цаашид хоёр талт худалдааны цар хүрээгээ тэлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлбэл зохино гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл