solongonews
Ли Кэчян Сербийн ерөнхий сайдтай уулзав
2018-07-07 19:33
Ли Кэчян Сербийн ерөнхий сайдтай уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 06-ны өдөр Софид Сербийн ерөнхий сайд Ана Брнабичай уулзлаа. Ли Кэчян: Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам хөгжиж байна. Энэ нь Хятад, Сербийн ажил хэрэгч хамтын ажиллагаанд маш сайн үндэс суурь тавьж өглөө. “16+1” хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл, Унгар, Сербийн төмөр замын Белград-Хуучин Паццовагийн хэсгийн барилгын ажил эхэлснээс хойш ажил урагштай байна. Хоёр тал үргэлжлэн хамтран ажиллаж, баттай ахиулах хэрэгтэй байна. Ручей Смехеревогийн хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөл бол Хятад, Серби, улмаар Хятад, Зүүн Европын орнуудын том төслийн хамтын ажиллагааны үлгэр жишээ юм. Хятадын тал Сербийн талтай хамт хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг тогтвортой, эрч хүчтэй ахиулахыг хүсэж байна гэжээ. 

Брнабич: Серби, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагаа буурьтай ахиж байна. Смехеревогийн хар төмөрлөгийн үйлдвэрийн төслийн хамтын ажиллагаа маш сайн, ашиг орлого нь жилээс жилд нэмэгдэж байна. Сербийн тал Хятадын талтай хамт Унгар, Сербийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам ахиулж, Хятад, Европ дэд бүтцээр холбогдох чухал хэсгийг бүтээн байгуулахад бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Сербийн талтай уул уурхай, эрчим хүч, дулааны хангамж, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл