Аялал жуулчлалын танилцуулга, хувцас загварын шоу боллоо
2018-09-07 10:56
“Хятад орныг танин мэдэх” –БНХАУ-ын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээний нэгэн агуулга болох аялал жуулчлалын танилцуулга, хувцас загварын шоу арга хэмжээ 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Новотел зочид буудалд боллоо.

Арга хэмжээний үеэр Хятадын ӨМӨЗО болон Сы Чуань мужийн аялал жуулчлалын танилцуулга хийж, тусгай филм сонирхуулсан нь Монголын зочдод таашаагдаж байлаа.
Загварын шоунд Өвөр Монголын олон олон аймаг хотын ястан үндэстний уламжлалт хувцас загварыг харуулснаар барахгүй орчин үеийн монгол загвартай хувцас загварыг харуулсан нь хүмүүсийн анхааралд хүрлээ. Мөн Өвөр Монголын хувцасны брэндийн шоу анх удаагаа Монгол Улсад болж байгаагаараа онцлог болж байгаа юм.














Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх
