Тэрээр:
- БРИКС-ын орнуудын аюулгүй байдлыг хариуцсан дээд түвшний төлөөлөгчдийн хурал нь БРИКС-ын таван орон улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр юм. Хурал нь энэ онд болох гэж буй БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын өмнөх чухал арга хэмжээ юм. Хуралд оролцох төлөөлөгчид дэлхий нийт, бүс нутаг, улс орнуудын аюулгүй байдал, эрүүл хамгаалал, хууль сахиулах, терроризмын эсрэг тэмцэх, интернетийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно. Хятадын тал тус удаагийн хурлыг маш их чухалчилж байгаа бөгөөд БРИКС-ын гишүүн орнуудын хамт таван орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтын дагуу хурлыг үр дүнтэй зохион байгуулж, БРИКС-ын орнуудын улс төрийн аюулгүй байдлын салбарын стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, уламжлалт болон уламжлалт бус аюулгүйн сорилтуудыг хамтдаа туулж, таван орны аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтдаа хамгаалан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа ахиулж, ирэх сард зохион байгуулах удирдагчдын уулзалтад эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно гэж хэллээ.
