Польшийн Гадаад харилцааны яамны сайд Жакек Чапутович 03-р сарын 31-нд Польш улс "COVID-19"-ийн эсрэг тэмцэхэд Хятад улс дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн бөгөөд дэлхийн улс орнууд хамтдаа сорилттой тэмцэхийг уриалсан байна.
Хятадын Засгийн газраас олгосон "COVID-19"-ийн эсрэг тэмцэх тусламжийн бүтээгдэхүүнийг мөн үүрээр Польшийн нийслэл Варшавт хүргэв. Эдгээр бүтээгдэхүүнд 10 мянган ширхэг оношилгооны урвалжийн хайрцаг, 20 мянга гаруй ширхэг амны хаалт багтсан байна. Польшийн Засгийн газрын Хятад улсаас худалдан авсан цар тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн ч мөн өдөр хүрсэн байна.
Жакек Чапутович мэдэгдэлдээ: Онц байдалд шуурхай үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай юм. Хятадын талын олгосон дэмжлэг бидний иргэд олны амь насны эрүүл мэндийг илүү сайтар баталгаажуулахад тус болох юм. “Шинэ коронавирусын уушгины хатгалгааны тахал бол дэлхийн олон оронд тулгарсан хамтын сорилт учраас бид үүрэг хариуцлагаа хуваарилан, хамтдаа тахлын эсрэг тэмцэх ёстой гэсэн байна.
Польшийн Эрүүл мэндийн яам 03-р сарын 31-нд мэдэгдсэнээр мөн тухайн оройг хүртэлх байдлаар тус улс дахь оношлогдсон тохиолдол нэмэгдэж 2311 хүн халдвар авч, 33 өвчтөн нас баржээ.
