solongonews
Хөххотын адуун соёлын эко аялал жуулчлалын бүстэй танилцаарай
2019-05-13 20:25
Хөххотын өргөн чөлөөнд морь сонирхмоор байгаа бол Өвөр Монголын Ао Вэй Мэн Юань адуун соёлын эко аялал жуулчлалын бүсийг санал болгож байна.

Адуу гэдэг амьтан хүн төрөлхтний сайн анд, баатруудын бэлгэ тэмдэг, оюун санааны түшиг тулгуур гэгддэг. Өвөр Монгол адуутай мөнхийн барилдлагатай орон.

Хятадын хэмжээнд жуулчид адууны зураг авах, морь унах, тал нутгийн адууны соёлтой танилцахад Өвөр Монгол анхны сонголт нь болдог юм. Тэгвэл адуутай ойр байхын тулд эрхбиш хөдөө орон нутагт очих уу? Хөххотод морь унаж, адуун соёлыг биечлэн мэдрэх боломж байгаа болов уу?

Энд та бүхэндээ Өвөр Монголын Ао Вэй Мэн Юань адуун соёлын эко аялал жуулчлалын бүсийг санал болгож байна.

 Өвөр Монголын Ао Вэй Мэн Юань адуун соёлын эко аялал жуулчлалын бүс нь 2018 онд холбогдох албан байгууллагуудын хяналт шалгалтыг амжилттай давж, Үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болсон.

105 орчим га талбай бүхий уг аялал жуулчлалын төв нь Хөххотын Хорингэр дүүргийн Долоог Туг тосгонд байрладаг бөгөөд тус төв нь нийт 1,08 тэрбум юанийн хөрөнгөөр бүтсэн ажээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл