
"Бүс ба зам" тинк танк хамтын ажиллагааны холбооны санаачилгаар Хятад, Монгол, Оросын тинк танк олон улсын форумын видео хурал Хөххотод саяхан боллоо.
Хурал "Цар тахлын үед Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг илүү сайн дэмжих нь” сэдвийн хүрээнд болж, Хятад, Монгол, Орос гурван улсын эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг өндөр чанартай хамтран байгуулах шинэ боломж", "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааны хамтдаа хожихыг гүнзгийрүүлэх шинэ арга замууд", "Шинэ зуунд Хятад, Монгол, Оросын дижитал эдийн засгийн практик, туршлага" зэрэг асуудлыг видео холболт хэлбэрээр хэлэлцэв.
Форум уулзалтаар "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын тинк танк хамтын ажиллагааны байгууллага нэгжийн хамтдаа коронавирусээс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг өндөр чанартай хөгжүүлэхийг ахиулах тухай санаачилга"-ыг нийтэлсэн байна.
