Ван И БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзав
2018-04-03 20:47
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 04-р сарын 03-ны өдөр Бээжин хотоор дамжин өргөрч буй БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той уулзав.

Ван И хэлэхдээ:
- Өнөөгийн нөхцөл байдалд БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцааг хамгаалан хөгжүүлэх нь хоёр орон, бүс нутагт тун чухал ач холбогдолтой. Хятад улс Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байх зорилтыг биелүүлэх, энх тайвны механизмыг боловсруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Ри Ён Хо хэлэхдээ:
- БНАСАУ хоёр орны дээд удирдагчдын Бээжин дэх уулзалтаар онцолсны дагуу хоёр орны уламжлалт найхсаг харилцааг уламжлан хөгжүүлэх болно гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
