solongonews
Бү Шяолинь ӨМӨЗО-ны тэргүүлэгчээр сонгогдлоо
2016-06-24 08:40
Бү Шяолинь ӨМӨЗО-ны тэргүүлэгчээр сонгогдлоо.

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ны XII хугацааны АТИХ-ын V хурлаар ӨМӨЗО-ны тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэж байсан Бү Шяолинийг ӨМӨЗО-ны тэргүүлэгчээр сонгосныг албан ёсоор зарлалаа. Мөн өдөр ӨМӨЗО-ны тэргүүлэгчээр сонгогдсон Бү Шяолинь тангараг өргөж, үг хэллээ.

Бү Шяолиний товч намтар:

Монгол үндэстэн, 1958 оны 8 сард төрсөн. Өвөр Монголын Түмэд зүүн хошууны уугуул. Магистрын зэрэг хамгаалсан, хуулийн ухааны доктор. 1985 оны 6 дугаар сард ХКН-д орж, 1976 онд ажлын байрандаа гарчээ. Одоогоор ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ын тэргүүлэгч, Засгийн ордны намын удирдах багийн нарийн бичгийн даргын тушаалтай.
1976.06-1977.01 ӨМӨЗО-ны Урадын дунд хойд холбоот хошууны Онгон нэгдэлд хөдөө ажиллах сэхээтнээр томилогдов.
1977.01-1980.09  Өвөр Монголын Цэргийн тойргийн байлдагч
1980.09-1984.07  Бээжин Их Сургуулийн хуулийн салбарт Эдийн засгийн хуулийн мэргэжлээр суралцав.
1984.07-1985.04 ӨМИС-ийн хуулийн салбарын багш
1985.04-1987.04 ӨМӨЗО-ны Засгийн газрын албаны хууль тогтоолын газар, Засгийн газрын хууль дүрмийн товчоонд ажиллаж байв.
1987.04-1989.10 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны эрхлэгч гишүүн
1989.10-1993.03 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны гуравдугаар газрын дэд дарга
1993.03-1996.08 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны гуравдугаар газрын дарга
1996.08-1997.05 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны дэд дарга
1997.05-2000.02 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны дарга
2000.02-2003.07 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны тамгын газрын эрхлэгч дарга, намын удирдах багийн нарийн бичгийн дарга (1998.09-2001.06 Гирин Их Сургуулийн Хуулийн Ухааны Дээд Сургуульд суралцаж, хуулийн ухааны доктор цол хамгаалав. 2000.09-2001.01 Төвийн намын сургуулийн сургалтын албаны 35 дахь удаагийн мэргэжил дээшлүүлэх 2 дугаар ангид суралцав.)
2003.07-2004.09 ӨМӨЗО-ны Засгийн газрын дэд нарийн бичгийн дарга, албан тэнхимийн намын удирдах багийн гишүүн, ӨМӨЗО-ны Засгийн газрын судалгааны тасгийн эрхлэгч, намын удирдах багийн нарийн бичгийн дарга
2004.09-2006.09 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, аймгийн дарга (2003.09-2006.01 Хятад улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн нийгмийн ухааны салбарт пост докторын судалгаа хийв. 2005.06-2005.09 Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв, Харвардын Их Сургуулийн Жон Кен­недийн нэрэмжит сургуулийн Засгийн газрын дээд сургууль, Чин Хуа Их Сургуулийн Төрийн захиргааны сургууль зэргээс хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн Төрийн захиргааны дээд зэрэглэлийн сургалтад суралцав.)
2006.09-2006.12 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга. Алшаагийн цэргийн хуваарьт тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2006.12-2007.12 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Алшаа аймгийн АТИХ-ын ажлын хорооны эрхлэгч, Алшаагийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2007.12-2008.01 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Алшаагийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2008.01-2008.02 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн гишүүн бөгөөд Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Алшаагийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2008.02-2010.10 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн  газрын намын удирдах багийн гишүүн (2010.03-2010.05 Улсын Батлан Хамгаалах Их Сургуулийн 36 дахь удаагийн Улсын батлан хамгаалалтын стратегийн судалгааны ангид суралцав.)
2010.10-2011.09 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах дугуйлангийн гишүүн бөгөөд Хятад улсын арилжааг ахиулах нийгэмлэгийн ӨМӨЗО дахь салбарын дарга
2011.09-2014.01 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн гишүүн
2014.01-2016.03 ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын хэлтсийн дарга
2016.03-2016.04 ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, нэгдмэл фронтын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэгч, Засгийн газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга

2016.04-2016.06 ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэгч, Засгийн газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга

2016.06 ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл