Сэцэнбаярын “Уулын хүн” Хөөмийн тусгай тоглолт боллоо
2019-11-04 17:26
Сэцэнбаярын “Уулын хүн” Хөөмийн тусгай тоглолт боллоо

Хөөмийч Сэцэнббаярын “Уулын хүн” хувийн хөөмийн бие даасан тайлан тоглолт 11-р сарын 01-ний үдэш Өвөр Монголын Багшийн Их Сургуульд боллоо.
“Алтайн магтаал”-аар нижгэр эхэлсэн энэхүү тоглолтод нийт 11 уран бүтээл багтаж, монгол язгуур урлагийг зорьж ирсэн үзэгч түмний сонорыг мялаан, сэтгэлийг баясгав. Мөн "Хүн өөдөө, ус уруугаа” гэсэн гүн бэлгэдэлтэй өөрийн уран бүтээлээ өргөн барьж, төгс амжилттайгаар тоглолтоо өндөрлүүлэв.


Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Талын дуун радио
Дэлгэрэнгүй үзэх
