solongonews
Худалдааны ашгийг хэт өндрөөр үнэлэв
2018-07-04 09:33
Худалдааны ашгийг хэт өндрөөр үнэлэв

 

Саяхан Чинхуа Их Сургуулийн Хятадын эдийн засаг, нийгмийн мэдээлэл судалгааны төвийн захирал Шюй Шяньчүнь Бээжин хотод болсон эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ: Одоо хэрэгжүүлж буй барааны ерөнхий хэмжээг бүртгэх арга хэлбэр үнэн төрхийг зүй зохистой тодруулж чадахгүй. Хятад, Америкийн худалдааны ашгийг Америкийн тал хэт их үнэлсэн юм. Хятад дахь гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж мөн Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдалд хувь нэмэр оруулж байна. Ялангуяа Хятад дахь Америкийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үүнд багтаж байна гэжээ. 

Хятадын Гаалийн ерөнхий газраас нийтэлсэн бүртгэлээс үзвэл, 2017 онд Хятад, Америкийн барааны экспорт 429 тэрбум 800 сая доллар, импорт 153 тэрбум 900 сая доллар, ашиг 275 тэрбум 800 сая ам.долларт хүрчээ. Харин Америкийн Худалдааны яамны бүртгэлээр, Америк, Хятадын барааны экспорт 130 тэрбум 400 сая ам.доллар, импорт 505 тэрбум 600 сая ам.доллар, худалдааны зөрүү 375 тэрбум 200 сая ам.долларт хүрчээ. Америкийн бүртгэлээр бараа худалдааны алдагдал Хятадын бүртгэлийн бараа худалдааны ашгаас 100 тэрбум орчим ам.доллароор илүү гарчээ. Чинхуа их сургуулийн Хятадын эдийн засаг нийгмийн мэдээлэл судалгааны төвийн захиарал Шюй Шяньчүнь үзэхдээ: Одоо хэрэгжүүлж буй бүртгэлийн арга худалдааны ерөнхий хэмжээг тооцож бүртгэснээс үүдэлтэй. Хэрэв илүү шинжлэх ухаанч арга буюу худалдааны өсөлтийн хэмжээгээр бүртгэвэл, Хятад, Америкийн худалдааны зөрүү ихээр багасна гэжээ. 

"Худалдааны нийт хэмжээний уламжлалт байдлаас үзвэл худалдааны зөрөө их байна. Америкийн бүртгэл, Хятадын бүртгэлийн алинаар нь тооцсон ч нэлээд их юм. Гэвч худалдааны шинэ нэмүү өртгөөр бүртгэвэл, Хятад, Америкийн худалдааны зөрөө ихээр багасна. Хятад, Америкийн худалдаанд тэнцвэргүй байдал ноцтой оршиж буй нотолгоо өөрчлөгдөнө. Худалдааны нийт хэмжээний бүртгэл шинэ хэлбэрийн олон улсын хуваарилалтад зохицохгүй, хуурамч буюу давтагдах явдал бий. Өнөөгийн даяаршлын нөхцөлд нэг улсын дэлхийн худалдаан дахь статусыг үнэн бодитоор харуулах боломжгүй. Тооцооны дүнгээс үзвэл, худалдааны нийт хэмжээний бүртгэлээр гаргасан ашиг, худалдааны нэмүү өртгөөр хийсэн ашгийг харьцуулбал худалдааны нийт хэмжээний бүртгэлээр гаргасан ашиг хойдох хэмжээний 50 гаруй хувийг эзэлж, хэмжээ нь ихээр буурсан юм" гэжээ.

Барааны худалдааны нийт хэмжээг бүртгэхэд нэг улсын хил буюу тусгай гаалийн бүсээр орж гарсан бүх барааг бүртгэх ёстой. Хэрэглээ буюу боловсруулахад зориулсныг үл харгалзан нийт хэмжээнд хамруулан бүртгэх ёстой. Америк транзит худалдаа, үнэ нэмэх ажиллагааг бүгдийг Хятадын импортод тооцож буй нь Хятад Америкийн барааны худалдааны ашгийг ихэсгэжээ. Шүй Шяньчунь хэлэхдээ: Худалдааны бүртгэлийн аргыг өөрчлөх ёстой. Дэлхийн өртгийн гинжин хэлэхээний судалдааг гүнзгийрүүлж, худалдааны нэмүү өртгийн бүртгэлээр уламжлалт бүртгэлийн системийн дутагдалтай талыг нөхөх ёстой. Дэлхийн өртөгийн гинжин хэлхээнд Хятад, Америкийн худалдааны солилцоо харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон байх ёстой гэжээ.

“Бүх дэлхийн үнэт зүйлийн өнцгөөс үзвэл, Хятад, Америкийн худалдааны ашиг Хятадын тал байгаа боловч худалдааны арын ашиг сонирхол нь Америкийн талд байна. Ерөнхийд нь дүгнэвэл хоёр талын аль алинд нь ашигтай. Хэрвээ тоо баримт өөрчлөгдөөгүй бол 2017 онд Хятадаас Америкт 100 тэрбум долларын барааг экспортоор гаргах бүрт, Хятадын дотоодод 646 тэрбум долларын нэмүү өртгийг бий болгож, Хятад улс Америкаас 100 тэрбум долларын бараа импортоор оруулах бүрт Америкт 814 тэрбум долларын нэмүү өртөг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Хятадаас экспортолж байгаа адил хэмжээ, Америкт нэмүү өртгийг бий болгосон хэмжээ, Хятадын нэмүү өртгөөс их байна” гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа нь зөвхөн Хятадын аж ахуйн нэгжүүд биш, үүнд Хятадад хөрөнгө оруулсан гадаадын аж ахуйн нэгжүүд, ялангуяа Хятадад байгаа Америкийн аж ахуйн нэгжүүд багтаж байна гэжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл