Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 05-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 124 босон байна гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 44 (Үүнд Гуандүн мужид 13, Юүньнань мужид 10, Шанхай хотод 8, Шаньдүн мужид 8, Сычуань мужид 2, Шаньши мужид 2, Тяньжинь хотод 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 80 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 61, Хүнань мужид 9, Хүбэй мужид 6, Өвөр Монголд 1, Хэнань мужид 1, Хайнань мужид 1, Юүньнань мужид 1 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 3 бүртгэгджээ.
08-р сарын 05-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1370 байна. Нийт 87492 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 93498 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 3 хүн байна. Нийт ойр хавьталтай 1115176 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 40990 байна.
