solongonews
Жүншиний асуудлаар зөвшилцөж байна
2018-05-14 21:06
Өнөөдөр буюу 14-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр:

Америкийн засгийн газрын урилгаар,  Ши Жиньпин даргын тусгай элч, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн тал бүрийн яриа хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ 15-19-ний өдрүүдэд Америкт айлчилж,  Америкийн сангийн сайд Стивен Тернер Мнучин тэргүүтэй Америкийн талын эдийн  засгийн баг бүрэлдэхүүнтэй хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлаар үргэлжлэн  зөвшилцөх болно гэжээ.

13-ны өдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп twitter-тээ, Хятадын  мэдээлэл холбооны том компани-Жүншингийн ажлыг нэн даруй сэргээх аргыг Хятад  Америк хамтран судалж байгаа бөгөөд үүнийг зохицуулахыг Америкийн худалдааны  яамд заавар болголоо хэмээн тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан хэлэхдээ: “Жүншин компанийн асуудлаар Америк идэвхтэй байр суурьтай байгааг бид сайшааж  байна. Дэлгэрэнгүй асуудлаар Америкийн талтай зөвшилцөж байгаа бөгөөд Америкийн  анхаарал хандуулж буй бодит асуудлаар хоёр тал ч нягт хэлхээ холбоотой байгаа  юм. Хятад улс Америктай хамтран чармайж, удалгүй болох худалдаа эдийн засгийн зөвшилцлийг идэвхтэй, бүтээлч үр дүнд хүргэхэд бэлэн байна” гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл