Сүүлийн өдрүүдэд хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам “14-р таван жилийн” аж үйлдвэрлэлийн ногоон хөгжлийн төлөвлөгөөг нийтэлсэн байна. 2025 он гэхэд Хятад улсын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 18 хувиар буруулан, ган, өнгөт металл, барилгын материал зэрэг гол чухал салбар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг хянахад үе шаттай үр дүнд хүрсэн юм гэжээ. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Аж үйлдвэрлэлийн салбарын хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгох , нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан байдлыг биелүүлэх зангилаа асуудал юм. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны эрчим хүч хэмнэлт, иж бүрэн ашиглалтын газрын дарга Хуан Либинь:
- “14-р таван жилийн” хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусвар болгох, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлыг биелүүлэх зорилт тавин ажиллаж, аж үйлдвэрлэлийн хөгжил болон нүүрстөрөгчийн хийн ялгаралт, бүх тал болон зорилтот хэсэг, богино хугацаа болон дунд урт хугацааны харилцааг зохицуулан шийдвэрлэх болно гэж хэлэв.
“Аж үйлдвэрлэлийн салбарын үндсэн хувийг тогтвортой байлгаж, мөн аж үйлдвэрлэлийн гинжин хангамжийн сүлжээний аюулгүй байдлыг баталж, зүй зохистой хэрэглээний шаардлагыг батлахын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан байдлыг биелүүлэх ажлыг аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн бүхий л салбар, үйл явцад хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлтийг тэргүүнд тавьж, инновацийг нэгдүгээр хөдөлгөгч хүчин болгож, засгийн газар, зах зээлийн харилцааг зохицуулан шийдвэрлэж, аж үйлдвэрлэлийн салбарын ногоон бохир хий бага ялгаруулах руу шилжүүлэн, чанартай хөгжлийг түргэтгэх ёстой.”
Тоо баримтад “13-р таван жилийн” хугацаанд Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн компаниудын нэгж нэмүү өртөгт ногдох эрчим хүчний хэрэглээ “12-р таван жилийн” хугацаанд огцом буурсны үндсэн дээр дахин 16 хувиар буурч, аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн нэгжид ногдох усны хэрэглээ 40 хувиар буурч, томоохон аж ахуйн нэгжийн нэгж гангийн хэрэглэх усны хэмжээ, эрчим хүчийг хэрэглэх хэмжээ нь дэлхийн тэргүүний түвшинд хүрснийг харуулж байна.
“Төлөвлөгөөний” холбогдох төлөвлөлтөөр “14-р таван жил”-ийн хугацаанд аж үйлдвэр, мэдээгүйжүүлэлтийн яам эрчим хүчнийг хэмнэх ажлыг нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусвар болгох, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан байдлыг биелүүлэхийн гол түлхүүр, аж үйлдвэрлэлийн салбарын зүй зохистой эрчим хүч хэрэглэхийн гол зам суваг болгосон байна. Аж үйлдвэрлэл, мэдээгүйжүүлэлтийн яамны эрчим хүч хэмнэлт, иж бүрэн ашиглалтын газрын орлогч дарга Ван Шао-Ян:
- “14-р таван жил”-ийн хугацаанд бид гол салбаруудад анхаарлаа хандуулж, төрөл ангилан үүргээ биелүүлэхийг дэмжиж, салбарын эрчим хүчийг хэмнэх байдлыг шат ахиулж, ердийн үйл явц дахь аж үйлдвэрлэлийн системийг сайжруулан, эрчим хүч ашиглах тоног төхөөрөмжийн эрчим хүч хэмнэх байдлыг дээшлүүлж, мэдээлэлжсэн, дижиталжсан, ухаалаг эрчим хүч хэмнэх удирдлагыг хайн эрэлхийлэхийн зэрэгцээ шинээр бий болж буй салбарт, шинэ хэлбэрийн дэд бүтцийн бүрээн байгуулалт дахь эрчим хүчийг хэмнэх байдлыг дэмжиж, дата төв, гар утасны суурь станц зэргийн эрчим хүчний хэрэглээг багасгах хэрэгтэй гэж хэлсэн байна.
Ван Шао-Ян:
- “14-р таван жилийн” хугацаанд, Хятад улс дижиталжсан технологийн аж үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг дайчлан хөгжүүлэх талд анхаарал хандуулж, дижитал эдийн засгийн давуу талыг аж үйлдвэрлэлийн ногоон бохир хий бага ялгаруулах тийш шилжих шинэ хөдөлгөгч хүчин болгох ёстой гэж хэллээ.
"5G, аж үйлдвэрлэлийн сүлжээ, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг шинэ үеийн технологийг ашиглан бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэлт, ашиглалт, дахин боловсруулалт зэрэгтэй гүнзгий уялдуулж, аж үйлдвэрлэл, цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгжилтийн үйл ажиллагааг ахиулж, эрчим хүчний нөөцийн үр ашгийн тогтолцоог дээшлүүлэхийг дэмжих болно."
