Энэ сарын 08-ны үдээс өмнө Хятад Лаосын олон улсын ачааны галт тэрэг 40 бага оврын ачааны машинуудыг дүүртэл ачсан Чүнчин хотын Туаньже тосгоны өртөөнөөс аажуухан хөдөллөө.
Чүнчиний гааль, Күньмингийн гаалийн газрын хамтарсан хамгаалалт дор, Мөхань боомтоор дамжин тус улсаас гарч, эцэст нь төмөр замын хосолсон тээврээр Лаосын Вьентьян хотод хүрнэ.
Энэ нь Чүнчин хот "Төмөр замын буухиа"-ыг хоёр талт холбосоноос хойш "Төмөр замын буухиа" горимоор экспортолсон анхны Хятад-Лаос олон улсын ачааны галт тэрэг юм. Энэхүү тусгай галт тэргэнд тээвэрлэж буй Чинлингийн машинуудыг Чүнчин хотын дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэдэг.Сүүлийн жилүүдэд дараалан худалдаанд гарсан Чинлингийн өөрийн брэндийн Lingka хөнгөн ачааны машин болон Дака пикапууд нь Зүүн өмнөд Ази тивээр төлөөлдөг хилийн чанад дахь өргөн уудам зах зээлд ихээхэн таалагдаж байна.
- Энэ жил Чинлин компани болон Гаобиао автомашины компани хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Юйшин-өү компанийн өндөр чанартай хил дамнасан логистикийн үйлчилгээг сонгосон нь манай компани Зүүн өмнөд Азид суурилсан, АНУ, Аферик, Европ руу чиглэсэн дэлхийн стратегийг бий болгоход, хүчтэй ложистикийн хангамжийн сүлжээгээр хангав. Чүнчин хотын олон улсын төмөр замын галт тэрэгнүүд өндөр үр ашигтай, чанартай зорчин ажиллаж байгаа нь улам олон орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд гол мөрөн, далай тэнгистэй нэвтрэн холболдох шинэ сонголттой болжээ, Мөн "Чүнчинд үйлдвэрлэв"-ийн "Дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж ахуйн нэгжүүдийн дотоод болон олон улсын хөгжлийн шинэ хэв загварт илүү хурдан, илүү сайн нэгдэх итгэлийг ихээхэн нэмэгдүүлж байна” гэж Чинлин авто машиы ХХК-ийн дэд эдийн засагч Жан Ваньжинь хэлэв.
Энэхүү тусгай галт тэргийг амжилттай зорчуулсан нь Чүнчин-Шиньжян-Европ чиглэлэийн том гарцын хувьд, Чүнчин хотын аж ахуйн нэгжүүдийг гадагшаа гарахад нь туслах бас нэгэн чухал арга хэмжээ болж, Чинлингийн ачаа тээврийн цагийг 1-3 хоног хэмнэж, зардлыг бууруулж, “өртөг зардал + цаг хугацаа” хэмнэх хос үр ашигтай болжээ. Юй-Шинь-Өү нь Чүнчин хотын болон ойр орчмын аж ахуйн нэгжүүдэд "экспортлох, импортлох" чухал тээвэрлэгч болсон. Цаашид улам олон аж ахуйн нэгж энэ том гарцаар худалдааны солилцоо хийх болно” гэж Юй-Шинь-Өү буюу Чүнчин-Шиньжян-Европ компанийн ерөнхий менежер Чи Дан хэллээ.
Олон жилийн хөгжлийн үр дүнд Юй-Шинь-Өү компани 10,000 гаруй олон улсын төмөр замын галт тэрэг, 40 шахам зам шугамыг тогтвортой ажиллуулж, "Нэг үндсэн ба олон туслах" цуглуулах, түгээх системийг бий болгож, Энэ нь дотоод болон гадаадын 100 гаруй хот, газар орныг чиглэдэг. Мөн энэ хэрэглэгчдийн олон талт, төрөлжсөн, өндөр үр ашигтай тээврийн хэрэгцээг үр дүнтэй хангах бөгөөд Чүнчин хотоос гадаадад гарах ба "Бүс ба Зам" дагуух улс орнуудтай холбогдох чухал гарц юм. Цаашид "Чүнчинд үйлдвэрлэв", "Хятадад үйлдвэрлэв" гэсэн олон бүтээгдэхүүн Юй-Шинь-Өү буюу Чүнчин-Шиньжян-Европ чиглэлийн галт тэргээр дэлхийд гарах болно.
Чүнчин хотын захиргааны боомтын ложистикийн албаны орлогч дарга Хү Хунбин:
- Баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридор болон Хятад-Европ чиглэлийн галт тэрэг (Чүнчин-Шиньжян-Европ) гэх зэргээр төлөөлүүлсэн үндсэн гадагшаа чиглэсэн гарц нь “Чүнчинд үйлдвэрлэв”, тэр ч байтугай “Хятадын үйлдвэрлэв”-д "дэлхий даяар тархах" илүү тогтвортой, тохь тухтай, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай логистикийн гарцыг бий болгов. Мөн Чүнчин хотын хувьд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нэгдэж, олон улсын дотоод хуурайн ложистикийн гол цэг, боомтын өндөрлөг газар байгуулах чухал тээвэрлэгч, од брэнд болж буй гэж хэллээ.
Хятад-Лаос олон улсын ачааны галт тэрэг Чинлин авто машины тусгай галт тэрэг амжилттай зорчиж эхэллээ
2022-06-10 16:19
Хятад-Лаос олон улсын ачааны галт тэрэг Чинлин авто машины тусгай галт тэрэг амжилттай зорчиж эхэллээ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : m.gmw.cn
Дэлгэрэнгүй үзэх
