solongonews
Хог хаягдлыг зохистой шийдвэрлэж байна
2017-08-22 09:59
Хог хаягдлыг зохистой шийдэж чадвал ”Эрдэнэ болно” гэж дуулсан уу ?

        Сүүлийн жилүүдээс Хятадын Шаньдүн мужийн Рижао хот ахуй  амьдралын болон хүнсний хог хаягдал, бохир усанд инновацийн үр ашигтай арга  хэрэгжүүлснээр байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг  боловсруулж, байгаль орчны бохирдол, дарамтыг багасгаснаар барахгүй нийгэм, эдийн засгийн үр ашиг олсон байна.

Хүнсний хаягдлыг зүй  зохистой шийдвэрлэх явдал хотуудад тулгардаг бэрх асуудлын нэг болсоор ирсэн юм.  Хотын үйл ажиллагаанаас болж өдөр бүр их хэмжээний хог хаягдал гардаг. Хэрэв  үүнийг зүй зохистой шийдвэрлэхгүй бол байгаль орчинд асар их сөрөг нөлөө  үзүүлэхээр барахгүй зарим этгээд үүнийг ашиглан бохир тос буюу чанар муутай  гахайн тэжээл үйлдвэрлэж мэднэ. Энэ нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл  мэндэд ноцтой заналхийлэл учруулж байгаа юм. Рижао хот 2015 оноос гал тогооны хог  хаягдлыг зохицуулах тоног төхөөрөмж, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх систем  байгуулж, хүнсний хог хаягдлыг үндсээр нь шийдвэрлэснээр хүнсний аюулгүй байдлын  саадыг арилгаж, экологи, байгаль орчны дарамтыг хөнгөлж чадсан  байна. 

        Рижао хотын байгаль орчныг хамгаалах технологийн  Хүнлүй компани гал тогооны хог хаягдлыг зохицуулах системийн гал тогооны  хаягдлыг цуглуулан тээвэрлэх компани юм. Тэд гал тогооны хаягдал гаргадаг  байгууллага нэг бүрт нэгдсэн журмаар хогийн сав өгч, өдөр бүр тогтсон цагтаа ирж  хог хаягдлыг авдаг байна. Тус компаний захирал Мү Дүньшин танилцуулахдаа:  

- Бүтээн байгуулалт хийж дууссан  бүсээс бид сургууль, компани буюу албан байгууллага, ресторан, гал тогооны  газар, үйлдвэр уурхайн хоолны газар, арми зэрэг 200 гаруй газрыг нэг өдрийнхөө  үйлчилгээний хүрээнд хамруулдаг. Өчигдөр бид 73 тонн хаягдлыг зохицуулсан.  Өнөөдөр бид багаар бодоход 45 тонныг устгах байх. Өдөрт дунджаар 50-60 тонн  орчим гэсэн үг. Хог хаягдал устгах манай төв тусгайлан гал тогооны хаягдлыг  устгах үйлдвэр байгуулсан. Манайх Хуашань уулын хог булах газрын ойролцоо  байдаг. Өдөрт 100 тонн хаягдал устгах чадвартай. Өдөр бүр хог хаягдлыг  бохирдуулалгүйгээр устадаг.

Эдгээр гал тогооны хаягдлыг өдөр  бүр нэгдсэн журмаар цуглуулж, Рижао хотын Хуан Шань уулын гал тогооны хаягдал  устгах үйлдвэрт зөөвөрлөн хүргэж, байгальд хоргүйгээр устгаж байна. Хүндийг  жигнэх, автоматаар ялгаж салгах, тосыг нь шүүх, усыг нь шахах, анаеробик  бактерийг арилгах зэрэг үйл явцын дараа хаягдал тос, бохир ус, үлдэгдэл, органик  бус бодис бий болдог. Дараа нь энэ хэдэн зүйлийг дахин тус бүрт нь задалдаг  байна. Энэ тухай Рижао хотын хатуу хог хаягдал устгах төвийн дэд дарга Хань  Ваннин:

- Манай  хаягдал устгах үйлдвэрт, хий, ус, бохир ус, дахин ашигласан усыг бүгдийг буцаан  хэрэглэдэг. Бий болсон био хийгээр бид цахилгаан гаргаж, бохир ус цэвэршүүлэх  төхөөрөмжийг цахилгаанаар хангадаг. Бид ашигласан усыг буцааж хэрэглэх систем  байгуулсан бөгөөд зүлэг мод услах, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ашиглах ус болгон хэрэглэдэг. Хэрэглэж дуусахгүй бол усыг хотын усны сүлжээнд нийлүүлдэг.  Бидний энэ төсөл үйлдвэрлэлийн эхнээс адаг хүртэлх бүх үйл явцад ийм эргэлттэй  байдаг тул байгаль орчинд бохирдол үүсгэхгүй. гэж ярьж байлаа.

Хань Баннин:

- Хогийг шийдвэрлэх  үндсэн зорилго бол дахин бохирдол үүсгэхгүйн төлөө юм. Рижао хотын гуанз  рестораны хогийг шийдвэрлэх үйлдвэр энэ зорилгыг биелүүлсэн төдийгүй эдгээр  хогийг дахин ашиглаж, байгаль орчноо хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг  уялдуулан нэгтгэсэн.

Рижао хот хогийг дахин ашиглаж, ногоон хөгжлийн орчил эдийн засгийн  хэв загварыг хайж олсон бөгөөд хотын бохир усыг огт ялгаруулахгүй, ногоон эдийн  засгийн хөгжлийн үйлдвэрлэлийн холбоосыг бий болгожээ. Рижао хотын бохир усыг  шийдвэрлэх хоёрдугаар үйлдвэр тэргүүний технологи ашиглаж, өдөрт 60 мянга гаруй  тонн бохир усыг цэвэрлэн, түүнийгээ Рижаогийн гангийн үйлдвэрт ажиллаж буй машин  тоноглолыг хөргөх, өвс мод услах, голд оруулах зэрэгт ашиглаж  байна.

- Манай үйлдвэрт орсон уснаас цөөхөн хэсэг нь аж үйлдвэрийн ус, дийлэнх  нь бидний амьдралын хэрэглээний ус юм. Цэвэрлэсний дараа аж ахуйн нэгжүүдийг  хангадаг, бага хэсгээр нь цэцэрлэгт хүрээлэнг усалдаг. Одоо голын ус ширгэж  байгаа нөхцөлд энэ усыг тавьж, доод урсгалыг нь усаар нөхдөг. ”

Хог новш, бохир ус зэргийг зүй зохистой шийдвэрлэж, дахин ашигласнаар  Рижао хот эдийн засаг, нийгэм, байгалийн үр ашгийг нэмэгдүүлж, Рижао хотыг эрчим  хүч хэмнэн, экологийн орчноо хамгаалсан хот болгон бүтээн байгуулахад  бохирдолгүй, тогтвортой, шинэ хөгжлийн замыг нээж өгсөн байна.  

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл