Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 04-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн албан бус хэвлэлийн бага хурал дээр "Бидний нийтлэг мөрийн хөтөлбөр"-ийн тайлангийн үргэлжилсэн ажлын талаар үг хэлж, НҮБ-ын гишүүн орнууд жинхэнэ олон талт үзлийг баримталж, аюулгүй байдал, хамтын хөгжилд хүрэхэд нийтлэг үзэл баримтлалыг хэвээр хадгална гэдэгт найдаж байна.
Гэн Шуан хэлэхдээ "Дэлхий дахинд тулгарч бий сорилтуудын өмнө цорын ганц сонголт бол эв нэгдэл, хамтын ажиллагаа юм. "Бидний нийтлэг мөрийн хөтөлбөр"-ийг ахиулах ажлын мөрөөр гишүүн орнууд нэгдсэн санааг удирдан чиглүүлж, нэгдмэл зорилгыг бий болгож, НҮБ-тай олон улсын тогтолцоог гол цөмд нь хамгаалахын тулд нэгдсэн арга хэмжээ авна. Олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хамтын аюулгүй байдлыг хамгаалж, хамтын хөгжилд хүрнэ" гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ "Хятад улс 08-р сард Аюулгүйн Зөвлөлийг ээлжлэн даргалж байгаагийн хувьд 08-р сарын 22-нд "Нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх уулзалт”-ыг зохион байуулахыг санал болгож байна. Гишүүн орнууд энэ боломжийг ашиглан дэлхий дахинд ямар аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгтэй байгаа, хамтын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар гүнзгий сэтгэн,үүний тойронд үзэл бодлоо солилцохыг Хятад улс хүсэж байна".
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 04-ний өдөр албан бус хурал хийж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн "Бидний нийтлэг мөрийн хөтөлбөр"-ийн тайлангийн явцын талаарх мэдээллийг сонсжээ.
Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг Хятад улс бүх улс орнуудад уриалж байна
2022-08-05 11:27
Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг Хятад улс бүх улс орнуудад уриалж байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
