solongonews
Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийн 88 төслийг баталжээ
2018-04-20 20:24
Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийн 88 төслийг баталжээ.

Бээжин хот нь 2018 оны гол чухал бүтээн байгуулалтдаа Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжилтэй холбоотой 88 төслийг хамруулсан тухай Бээжин хотын Хөгжил өөрчлөлтийн хорооноос саяхан мэдээллээ.

Бүх 88 төсөлд Бээжин хотын онгоцны шинэ буудал, Бээжин хотын Яньчин дүүрэг болон Хэбэй мужийн Жанчхүү хотын Чүнли дүүргийг холбосон хурдны авто зам, Хятадын Ардын Их Сургуулийн Түнжөү дүүрэг дэх салбар, Бээжин-Тяньжиний элсэн шуургыг эх үүсвэрээс нь засах 2-р үе шатны төсөл, Тай Ханшань уулыг ногоожуулах 3-р үе шатны төсөл зэрэг хамрагдсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл