solongonews
Хятадын ололт амжилт ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой
2021-03-23 11:59
Өмнөд Африкийн Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Мапайла: - Хятадын ололт амжилт нь ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиож байна. Өмнөд Африкийн Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Мапайла Хятадын Мэдээний Агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

- Хятад улс нь Хятадын коммунист намын хүчтэй удирдлага дор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай ололт амжилтуудыг бүтээсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ:

- Хятад улс хоцрогдсон улсаас өнөөгийн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн орон болон хөгжсөн нь Хятадын Коммунист Намын удирдлагатай салшгүй холбоотой. Эдгээр ололт амжилт нь хялбар олдоогүй бөгөөд "дэлхийд хосгүй" юм. Ялангуяа 2020 онд дэлхий даяар цар тахал дэгдсэн хүнд хэцүү үед ХКН Хятадын ард түмнийг удирдан тахалтай тэмцэж, цар тахлын нөлөөнөөс маш хурдан ангижирсан бөгөөд эдийн засгаа сэргээж чадсан нь дэлхий нийтийг гайхшруулсан.

- Би ХКН болон түүний удирдагчдад хандаж “та бүхэн маш сайн ажилласан” гэж хэлмээр байна. Үүний зэрэгцээ ХКН-ын удирдлагын дор Хятад улс улам бүр хөгжиж, илүү их амжилтад хүрч чадна гэдэг итгэж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Мэдээний Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл