
Байгаль дэлхийд тачир өвс нь хэдийгээр жижигхэн мэт боловч тооны хувьд их, байгалийн шалгарлыг давах чадвар өндөр. Улсын бүсийн байгаль нутаг дээр тал нутгийн нийт талбай 400 сая га хүрсэн бөгөөд энэ нь бүх улсын нийт нутаг дэвсгэрийн 41 хувийг эзэлжээ. Тэдний өсөж үржих нь хурдан бөгөөд шигүү ургадаг онцлогтой, экологийн системд орлуулшгүй чухал байр суурийг эзэлдэг.
Ургамлын өөрчлөлт хувиралтын дунд анх өвс бий болж, дараа нь мод бий болдог. Өвс ургамал нь ургамлын салбарт хамгийн анхны бүтээгдэхүүн бөгөөд хошуучлагч нь юм. Хятадын системийн төслийн нийгэмлэгийн өвсний системийн төслийн мэргэжлийн хорооны байнгын дэд эрхлэгч Сүнь Фажэн хэлэхдээ, тал нутгийн нөөц баялаг нь бидний улсын гол мөрний эх сурвалж болон усны эх сурвалжийн чухал экологийн газар билээ. Шигүү өвс ургамал нь салхийг халхалж, элсийг тогтворжуулж, бороог шингээн, усны урсгалыг тогтоож, ус шороог хадгалан, бохирдлыг арилгаж, агаарыг цэвэршүүлж, цаг уурыг зохицуулан, байгаль орчныг сайжруулж, байгалийн үзэмжийг гоёдог гэжээ.
Намын XIX хурлаас хойш “Уул, ус, ой мод, нуур цөөрөм зэрэг өвсний системийг зохицуулах” үзэл бодлын шаардлагын дагуу өмнө нь зөвхөн хамгаалан сэргээж байсныг олон элемент бүрэлдсэн экологийн системийг шинэчлэн, удирдлага болгосон хамгаалан сэргээх ажил болгон өөрчилж, хүмүүст өвс ургамал нь хүмүүсийн амьдрах орчны эрүүл ахуй, хотын ойжуулалт, ус шороог хамгаалах, байгалийн экологийн системд онцгой үүрэг болон үйлдэлтэй гэдгийг таниулжээ.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ эрин үед тачир өвс ургамал нь экологийн хамгаалалтад томоохон нөлөө үзүүлж байна. Олон арвин эрдэмтэн судлаачид болон аж ахуйн нэгжүүд өвсийг уул уурхайн орчныг сайжруулах, экологийг сэргээх, биологийн олон хэлбэрийн хамгаалалтаар гол болгосон бүс нутгийн системийг сэргээх, усыг цэвэршүүлэх, эко тариалан дунд ашиглаж, “Өвс” нь экологийн хамгаалалтын “Эрдэнэ” болжээ.

Тачир өвс нь томоохон уул уурхайг нөхөн сэргээнэ
Шэньжэний уул уурхайн ус, шороог хамгаалж, экологийг сэргээх төслийн хэрэгжилтийн газар Хятадын “Хүн төрөлхтөнд зол жаргал эдлүүлсэн өвс ургамал” шинэ эрин үеийн судалгааны хурлаар мэргэжилтэн, судлаачид өвс нь уул уурхайн ус, шороог тогтворжуулж, экологийн сэргэлтэд томоохон нөлөөтэй гэдгийг танин мэдрүүлжээ.
Энэхүү том уурхай нь Шэньжэнь хотыг анхлан байгуулах үед чулуу авч байсан уулны үлдэгдэл бөгөөд ус, шороог хамгаалж, экологийг сэргээх ажлыг эхлүүлснээс уулны бэл, тэгш газар нь өвс ургамлаар хучигдаж, болжмор шувууд жиргэн нисэж, амьд байгаль сэргэжээ.
Олон жилийн өмнө энэхүү уул нь хоосон эзгүй газар байжээ. Энэхүү экологийг нөхөн сэргээх төслийг хүлээн авч хийж байгаа Шэньжэнь хотын Их байгаль эко цэцэрлэгийн технологийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сүнь Фажэн хэлэхдээ, энэхүү уул нь нийт 500 илүү мянган кв.м талбайтай бөгөөд Гуандүн мужийн хамгийн том уурхайн нэг. Хэд хэдэн жижиг уурхайгаа бүрэлдсэн энэхүү том уурхай ус шороо нь идэгдэж, тоос шороонд дарагдан, байгаль орчин нь эвдэгдэж, оршин суух аргаггүй болжээ. Чулуу авч үлдээсэн уулууд нь эгц бөгөөд өндөр, боржин чулуугаар бүтсэн уул хад нь сэргээн байгуулахад ихээхэн хүндрэлтэй байна. Онцгойлон 75 градус эгц боссон уулыг сэргээх мэргэжлийн хүн байхгүй байсаар. Тэгшхэн газар дээрх хайрга чулуу нь хүртэл төмөр шиг хатуу, өвс ургамал ургадаггүй учраас нөхөн сэргээхэд хэцүү.
Иймэрхүү хэцүү асуудлын өмнө гуч гаруй жил өвс мод ургуулсан туршлагатай Сүнь Фажэн хэлэхдээ, иймэрхүү газрыг сэргээн засварлахад газар шороонд нь зохицсон өвс тарих хэрэгтэй бөгөөд холбогдох тоног төхөөрөмжийг ашиглан сэргээх ажлыг хийдэг. Түүний олон жилийн ажлын туршлагын дор өмнө бүс нутгуудаар нэгэн төрлийн өвс ургамал бий болжээ. Уг ургамал тэсвэртэй бөгөөд үндэс нь газарт гүн орж, ус, шороог тогтворжуулах ургамал аж. Олон удаагийн туршилтын үр дүнд энэ төрлийн өвсийг судлан гаргаж, их хэмжээгээр тарьж ургуулан, бүтэн жил ногоордог бөгөөд экологийн сэргэлтэд ашигтай, өөрийн оюун ухаанаар бүтээсэн, дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн ургамлыг судлан бүтээжээ. Тэд тус ургамлыг байгаль орчныг сэргээхэд хэрэглэх тэргүүн чухал өвс болгосон бөгөөд олон төрлийн өвс ургамалтай хамт тарьж ургуулах нь улам сайн үр дүнтэй гэдгийг мэджээ.
Тус уурхайг сэргээн засварлах ажил дунд шууд тарих, цацаж тарих, сүршиж тарих зэрэг олон аргыг хэрэглэсэн бөгөөд олон төрлийн техник тоног төхөөрөмж хэрэглэжээ. Мөн олон төрлийн гар урлал, арга хэлбэр, тоног төхөөрөмж, өвс ургамлыг хэрэглэснээс тус уурхайн орчин тойрон сайжирч урьдчилсан төлөвлөгөөний үр дүнд хүрсэн байна.

Тутарга болон өвсийг хамтад нь тарих үр ашиг өндөртэй
Усан тутарга нь хүн төрөлхтний амуу будааны нэгэн төрөл бөгөөд их хэмжээгээр тарьж ургуулдаг. Гэхдээ тариаланд хэрэглэгддэг, химийн бордоо хэргэлдэг болохоор хөрөнгө оруулалт нь их байдаг. Тус үйлдвэрлэлийн арга хэмжээ нь тухайн газрын олон зүйлд хор нөлөөтэй бөгөөд ургамлын өвчин, хорхой шавж нэмэгдэж, тариан газрын орчин болон бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлдөг. Гэвч зарим өвс ургамлыг тутаргатай хамт тарьсны дараа эко эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэн, тариалангийн экологийн орчныг сайжруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй эрүүл үйлдвэрлэлд үр өгөөж ашиг хүртээдэг.
Гуанжөү хотын Зэнчэн дүүргийн баруун өмнө хэсэгт байгаа Хуанань их сургуулийн Зэнчэн сургалтын судалгааны сууринд усан тутарга болон гувай цэцэг, усан тутарга болон барактуяаг хамт ургуулсан бөгөөд өвөрмөц харагдана. Хуанань их сургуулийн нөөц баялаг, байгаль орчны дээд сургуулийн дэд захирал Жан Жяэнь хэлэхдээ, тэд нэг жилийн судалгаагаар усан тутарга тарианд коррес, мэргэн, хилэнцэт хорхой, герра зэрэг өвс ургамлыг тарих нь байгаль орчинд тустай бөгөөд тутаргын ургацыг нэмэгдүүлдэг гэжээ.
Усан тутарга болон шилдэг өвсийг хамт тарих нь байгаль орчны нөхөн сэргэлтэд ашигтай бөгөөд хорхой шавжийг багасган, химийн эм болон химийн бордооны хэрэглээг багасгадаг. Үүний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний болон байгалийн бохирдлыг багасгаж, органик бүтээгдэхүүний хөгжилд ашигтай байдаг. Тутарга тариан газрыг олон төрлөөр ашиглах нь газар шороо, үйлдвэрлэлийн хүчин, эдийн засаг, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлдэг бөгөөд эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг. Мөн тариан газрын хүнд металл болон химийн эмийн бохирдлыг багасгаж, “Тариалах болон нөхөн сэргээх”-ийг хамтад нь хийж чаддаг.
Хөдөө аж ахуйн эко жуулчлалын хөгжлийн дагуу тутаргын тарианд олон төрлийн өвс ургамал тарих нь олон төрлийн үзэмжийг бий болгож, тутарга тарианы урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, өндөр зэрэглэлийн хөдөө аж ахуй болон чөлөөт цагийн зориулалттай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бий болгож, тутарга тарианы ерөнхий үр ашгийг нэмэгдүүлдэг.

Усанд өвс ургамал тарих нь усыг цэвэршүүлдэг
Уламжлалт усан үзмэрийн нуур цөөрөм нь усны ёроолыг хатууруулсан байдаг. Энэ нь ус болон шороог тусгаарласан болохоор усны ариун цэвэрт муугаар нөлөөлдөг. Шэньжэнь хотын Те Хан экологи ХХК нь Хятадын усан орчныг ерөнхийлөн засах анхны аж ахуйн нэгжийн нэг болсны хувьд олон жилийн судалгаагаар усанд өвс ургамал ургуулах нь экологийн нөхөн сэргээлтэд ашигтай гэдгийг илрүүлжээ.
Гуандүн мужийн Мэйжөү хотын Жянь Ин цэцэрлэгийн Жянь Ин нуурын усан систем нь бохирдож, усны чанар муудан, ус нь задран, нийт азотын хэмжээ ихсэж, замаг агууламж өндөр болжээ. Үүнд Те Хань компани нь усыг цэвэршүүлэх эко систем, мэргэжлийн технологийг ашиглан тунадсыг цэвэршүүлэх, усан санг цэвэршүүлэх систем барих, усны амьтан, микробын зохицуулалтын системийг бий болгожээ.
Тус нөхөн сэргэлтийн систем нь усанд өвс ургамлыг тунгааж ургуулах, усны эко системийг сайжруулсны суурин дээр усны амьтан болон бусад микро элемент нэмэгдүүлж, усны бүрэн бүтэн эргэлтийн системийг бүрдүүлж, экологийн системийн бүрэн бүтэн болон тогтвортой байдлыг бий болгожээ.
Те Хан компанийн эко судалгааны төвийн усан системийг нөхөн сэргээх мэргэжилтэн Гүө Юехуа хэлэхдээ, усанд ургамлын тунгааж ургуулах нь усны ёроол дахь шороо хөвж дээшлэхээс сэргийлэн, усны урсгалын хүчнийг бууруулж, замаг ихээр ургуулахгүй, усны цэвэр байдлыг хангадаг. Нарны гэрэл, илчийг ашиглан усны хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, усны амьтны амьдрах орчныг сайжруулдаг. Микроб нь усыг цэвэршүүлдэг бөгөөд усан тунгаан ургуулах өвс ургамал нь нэгэн цэвэр тохилог орчныг бий болгож өгдөг бөгөөд усанд тунаж ургуулж буй ургамлын навчин дээр микробын мембраныг ургуулж, улсыг цэвэршүүлдэг. Усанд тунаж ургуулах ургамал нь навчин дээрээ наалдангитай бөгөөд усан доторх бодисуудыг наалдуулан авч, усны цэвэр тунгалаг байдлыг бүрдүүлдэг.
Нөхөн сэргээсний дараах Жянь Ин нуурийн ус нь тунгалагшиж, нуурын ёроол нь харагдах болсон бөгөөд усан доторх ургамал нь нягтарч, замаг багасаж, усны системийн цэвэршилтийн хэмжээ 3-р зэрэглэлийн түвшинд хүрчээ.
Те Хан компанийн тус арга хэлбэр нь тогтмол устай нуурын нөхөн сэргээлтэд өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Тус арга хэлбэр нь хөрөнгө мөнгө бага зарцуулдаг, өндөр үр ашигтай, хот тойрсон гол зэрэг нөхцөл сайтай бөгөөд бохирдсон орчныг нөхөн сэргээхэд хамгийн ашигтай арга хэлбэр болон хөгжлийн чиг хандлага болжээ.

