solongonews
Ардын өдрийн сонины 70 жилийн ойд баяр хүргэв
2018-06-15 20:57
Ардын өдрийн сонины (Рэньминь рибао) 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, тус сонины нийт ажилтан, тэтгэвэрт гарсан ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин баярын захидалдаа: Ардын өдрийн сонин бол  ХКН-ын төв хорооны албаны сонин юм. ХКН-ын дорвитой удирдлага дор Ардын өдрийн сонин 70 жилийн турш улс төрчид сонин эрхлэх, намын зарчмыг баримтлахыг  мөрдөж, нам, ард түмэн эв санаа нэгтэй ажиллан, намын онол, чиг шугам, бодлогыг  гүнзгий ухуулж, ард түмний агуу их практикийг сайтар сурталчлан, хувьсгал,  бүтээн байгуулалт, өөрчлөлтийн түүхэн цаг үе бүхэнд чухал үүрэг  гүйцэтгэж, гайхалтай түүх бүтээсэн юм гэжээ.

Ши Жиньпин: Одоо Хятадын онцлогтой социализм шинэ цаг  үед орж, улс орноо социалист, орчин үеийн хүчирхэг улс болгон бүх талаар бүтээн  байгуулах шинэ аян эхлээд байна.  Ардын өдрийн сонины сонин шинэ эриний Хятадын  онцлогтой социалист үзэл санаа, намын XIX их хурлын үзэл баримтлалаас гүнзгий  суралцан, нухацтай хэрэгжүүлж, намын хэвлэлийн олон нийтийн сурталчилгааны ажил  үүргээ чин үнэнчээр биелүүлэх хэрэгтэй. Мөн улс төрийн зөв чиглэл баримталж,  шилдэг уламжлалаа дэлгэрүүлэн, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинийг нээж, зохион  байгуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Суртал ухуулгаа сайжруулж, Хятадын түүхийг  сайтар танилцуулан, мэдээллийн бүх сувгийг ашиглах тогтолцоог бүрдүүлж, мэдээлэл  цацах хүчин чадлаа үргэлж дээшлүүлэх ёстой. Түүнчлэн удирдах, нөлөөлөх, олон  нийтийн итгэлийг олох хүчин чадлаа нэмэгдүүлэн, "хос зуун жил"-ийн зорилтоо  биелүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг  биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл