Эхний долоон сард Эрээн боомт дахь Монгол Улсад хандуулсан худалдааны хэмжээ 50 хувь орчим өсөв
2017-09-07 17:46
Монгол Улс нь Эрээн боомтын худалдааны хамгийн том түнш, Монгол Улсад хандсан худалдаа нь боомын худалдааг хөгжүүлэх гол хүчин зүйл болж байна.
Статистикийн мэдээгээр энэ оны 1-7 дугаар сард Эрээн боомт дахь Монгол Улсад хандуулсан худалдааны хэмжээ 50 хувь орчим өсч, худалдааны хэмжээ нь 8.53 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 49.6 хувиар өссөн нь Эрээн боомтын гадаад худалдааны нийт өртөг нь 69 хувийг эзэлсэн үзүүлэлт гарсан юм.
Үүнд, импорт 5.37 тэрбум юань, өнгөрсөн жилийн мөн үеэс 39.2 хувиар өссөн байна. Гол түүхий эд нь зэсийн хүдэр, төмрийн хүдэр, цайрын баяжмал, рапс, нүүрс, ноолуур гэх мэт. Экспорт 3.16 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 71.2 хувиар өссөн байна. Үндсэн түүхий эд нь асфальт, модны тоосонцор, ган, ачааны уут зэрэг болно.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
