Орон нутгийн цагаар 12-р сарын 02-ны өдөр Их Британийн Эм бэлдмэл эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналт удирдлагын газар АНУ-ын Pfizer, Германы BioNTech компанийн хамтран гаргасан "Ковид-19"-ийн вакциныг эмнэлзүйн вакцинжуулалтад ашиглахыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү ирэх долоо хоногоос нийт Их Британийг вакцинжуулалтад хамруулах болно.
Их Британийн Эм бэлдмэл эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналт удирдлагын газрын хяналт удирдлагын байгууллагын ахлах гүйцэтгэгч Жюн Рейн хэлэхдээ, тус вакцины хэрэглээг хүлээн зөвшөөрөхөд хатуу чанга шалгалтыг дамжсан бөгөөд олон улсын стандарт хангалаа гэж манай байгууллага үзэж байна. Туршилтын тоо баримтаас үзвэл, тус вакцин "Ковид-19"-өөс 95%-ийн үр дүнтэй урьдчилан сэргийлж чадна гэжээ.
Мөн өдөр Их Британийн Эрүүл мэндийн сайд Маттхю Ханкок хэлэхдээ, Их Британийн эмнэлгүүд вакцинжуулалт хийх бэлтгэлээ хийсэн, олон газарт вакцинжуулалтын төв байгуулах бөгөөд ахмад настайчууд, эмч сувилагчид зэрэг хамгаас илүү шаардлагатай хүмүүсийг түрүүлэн хамруулна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Хүнс эм бэлдмэлийн хяналт удирдлагын газар 12-р сарын 10-нд хуралдан, тус вакциныг яаралтай үед хэрэглэх эсэх талаар авч хэлэлцэнэ. Европын Эм бэлдмэлийн газар сүүлийн үед мэдэгдэхдээ, 12-р сарын 29-нөөс өмнө тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг яаралтай олгох болно гэжээ. Зөвшөөрөл олгох үйл явц илүү удаан болох магадлалтай. Вакцины аюулгүй чанарыг батлахын тулд илүү олон баримт шаардагдана гэж Европын Эм бэлдмэлийн газар мэдэгдэл хийж тэмдэглэжээ.
