solongonews
Балбын ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоогт оролцов
2019-10-14 11:16
Балбын ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоогт оролцов.

Орон нутгийн цагаар 12-ны үдэш Катмандуд Хятад улсын дарга Ши Жиньпин Балбын ерөнхийлөгч Бхандарийнтүүнд зориулсан хүндэтгэлийн зоогт оролцов.

Бхандари ерөнхийлөгч халуун сэтгэл дүүрэн үг хэлж, Балбын засгийн газар болон ард түмнийг төлөөлөн Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: би анх удаа "өнгө гэрэлт хот" Катмандуд айлчилж байгаа нь энэ юм, маш олон шинэ хуучин найзуудтай уулзаж,Балбын төр түвшин түмэн амгалан байгааг хараад сэтгэл баясаж, хүсэл найдлага дүүрэн байна. Хятад Балба дипломат харилцаа тогтоосон хагас зуун жилийн турш, хоёр тал хамтдаа урагшилж, хөрш орны найрсаг харилцааны үлгэр жишээг бий болгосон юм. Хоёр тал зовлон жаргалаа хамтатган амжилттай хамтран ажиллах үзэл санааны дагуу, Хятад Балбын хөгжил хийгээд цэцэглэл зүг хандсан эрин зууны найрсаг хамтын ажиллагааны стратегийн түншийн харилцаа байгуулахыг миний бие болонБхандари ерөнхийлөгч хамтдаа шийдвэрлэв. Хоёр орны улс төрийн нэн нягт харилцааг биелүүлж, хоёр орны нэн хялбар дөхөм холбоо сүлжээг байгуулж, хоёр орны иргэдийн бат бөх үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны баялаг олон талт хамтын ажиллагаа өрнүүлэхийг миний бие хүсэн хүлээж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл